Шүүх танхимаас: Хүүгээ хутгалсан ЭЭЖ
2019-07-09

Шүүхийн гадна болоод доторх хүлээлгийн зааланд байх хүмүүс бүгд л асар гунигтай харцтай. Аль нэг зүйлд сэтгэл чилээсэн нь илт. Эсвэл цагдаагийн хяналттай гавтай этгээдүүд орж гарна. Эд дундаас Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хүлээлгийн танхимын хамгийн булангийн сандалд “шигдэх” шахам суух эмээ, өвөө хоёр олны харцнаас “хулгана”.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Настай хүмүүс хохирогч л болж дээ” хэмээн бодож тэдний хажууд очин гэмгүй яриа өрнүүллээ.

 

- Та хоёрын шүүх хурал хэдэн цагаас эхлэх вэ? Хохирогч тал уу? гэвэл “Үгүй ээ шүүгдэгч тал. Насны “бөгсөнд” муугаа үзэж явна аа хүү минь” хэмээн эмээ яриа дэлгэж хамаг үнэнээ “асгаад” л орхилоо.

 

Нөхрийнхөө хамт насаараа төмөр замын салбарт зүтгэж өдгөө гавьяаны амралтдаа гарсан тэд таван хүүхэд төрүүлж өсгөжээ. Дөрвөн хүүхэд нь гадаад улсад боловсрол эзэмшиж, ажиллаж амьдарч байгаа аж. “Айлд заавал нэг болохгүй хүн байдаг гэдэг үнэн юм. Уг нь манай том шүү дээ. Даанч бүтэл муутай хүнтэй суугаад тэрнээсээ салаад, архинд орчихсон” хэмээн ээжийгээ “буруутан” болгосон 40 настай хүүгийнхээ талаар санаа алдан ярьж байна.

 

2019 оны тавдугаар сарын 10-ны орой гэртээ оройн хоолоо хийхээр ногоогоо арилгаж суусан ижий дээрээ өнөөх “гайхал” хүү нь согтуу орж иржээ. Ижий аав дээрээ согтуу ирж буй тохиолдол анхных биш. Агсарч сагсуурах нь ч тодорхой байж. “Ээж рүүгээ л дайраад байдаг юм. Над руу гайгүй. Өдөр болгон ууна. Согтуу орж ирээд муу ээждээ агсам согтуу тавиад, цохиж зодно. Бид хоёр хэзээ орж ирж түйвээх бол доо гээд байнга айдастай байдаг” хэмээгээд өвөө ханийгаа өрөвдөнгуй ширтэв.

 

Энэ удаад ч агсам согтуу тавьдгаараа тавьж ээж нь ч айдастайхан хүлцэнгүй ноомой ногоогоо арилгаж суутал  гэнэтхэн ээж рүүгээ дайраад өөрөө санамсаргүйгээр мэсэнд хүрч, гэмтэл авчээ. Ээж нь сандарч цусыг нь тогтоохоор эм, боолт болж суутал гэнэтхэн цагдаа хүрч ирээд түүнийг аваад явсан гэнэ. Хүү нь цагдаад дуудлага өгсөн нь тэр аж.  

 

Ингээд хүний орчлонд 65 жил амьдрахдаа тэр анх удаа эрүүлжүүлэхэд хонож үзжээ. “Бүү үзэгд. Эрүүжүүлэхэд чинь яасан ч айхтар хүмүүс орж ирдэг юм. Дандаа залуухан согтуу хүүхнүүд. Эмээ та яагаад ороод ирээ вэ гээд надаас асууж байна. Ямар үнэнээ хэлэлтэй биш “Өвгөнтэйгээ маргалдаад аа” л гэсэн хэмээгээд муухан мушилзав. Маргааш нь өвгөн нь батлан дааж авснаар гэртээ харьжээ.

 

Хүүгээ эмнэлэгт хэвтүүлж, байгаагаа шавхан эмчлүүлсэн байна. Гэвч тэр эмнэлэгт 10 хоноод гарсан өдрөөсөө л дахиад архи ууж “хэрэг” тариад олон удаагийн давтан тул зургаан сарын хорих ял сонсоод “оджээ”.

 

“Үхтэл үр харам” юм болохоор бид хоёр л хоол унд хийгээд араас нь очиж байгаа юм. Түүнийг өөр хэн ч эргэж очих юм билээ” хэмээн эмээ үгээ дуусгалгүй нулимсаа арчив. Өвгөн нь үг нэмж “Энэ маань очоод л уйлчихсан. Цонхны цаанаас утсаар ярьдаг юм билээ. Уйлсаар байгаад л таарсан. Хүү нь “Бүх бурууг над дээр тохоорой” гэчихэж ээ бас” хэмээв.

 

Ингэж хүү нь ээжийгээ “хэрэгтэн” болгоод өөрөө хоригджээ.  Ээж нь Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйл ангиар буруутгагдаж өнөөдөр гэм буруугийн асуудлаа шийдвэрлүүлэхээр шүүхэд ирээд буй нь энэ.

 

11.3 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах

 

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Төсөөлөхөд ч бэрх. Ач, зээгээ тойруулан жаргаж суух 65 насандаа тэр шүүхийн үүд сахина чинээ даанч санаагүй гэнэ.

 

Хууль бол хууль, шүүх бол шүүх. Хүний эрүүл мэндэд санамсар болгоомжгүйгээр хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан тул арга хэмжээ авч л таарна. “Тэнсэн гээчийг нь л авчих юмсан” хэмээн сэтгэлийн тэндээс залбирч суусан ахмадын шүүх хурал өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан шалтгаанаар хойшиллоо.

 

Эмээ харваас хүнд гэм хийх нэгэн биш. “Шүүх гэдэг чинь айхтар л газар байна бурхан минь” хэмээн алга хавсраад хүзүүн дэх сахиусаа имэрч харагдав. “Найман сард бага хүү маань Солонгосоос ирж хурим хийнэ гээд байгаа. Тэгсэн ээж нь ийм байдалтай сууж байх ч гэж. Хоригдчихвол яана аа” хэмээн баахан хямрах аж.

 

Шүүх танхимын хаалга онгойх бүрт давхийтэл цочиж өвгөнийхөө бөөрөнд наалдан сандрах хөөрхий хөгшин өөрийнх нь хэлснээр нээрэн л хүүгийнхээ балгаар насны эцэст муугаа үзэж явна даа.

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ..

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
архи уусан ч Эцэг эхээ зовоолгүй яваасай.өсгөх гэж хэдэн жилийг авна.сургуульд сургана.хооллоно.хувцаслана.эцэг эхийн ачийг хариулж чадахгүй ч тайван амьдруулах хэрэгтэй
2020-04-08
Эх:
Архичид сөнөтүгэй
2019-12-17
Ээж нь бэртэйгээ таарахгүй, янз янзаар гоочилсоор байгаад салгасан байх. Тэгээд л ээж рүүгээ агсардаг байсан биз. Хэрэг хийсний дараа эмгэнийг эрүүлжүүлэхэд хонуулсан гэнэ. Яагаад. Эмгэн халамцуу байсан гэсэн үг үү? Эрүүл хүнийг 72 цагийн хорих анги руу явуулдаг өолохоос эрүүлжүүлэх рүү явуулдаггүй. Хэт нэг талыг барьсан эмгнэнийг өмөөрсөн нийтлэл санагдлаа.
2019-09-18
Заяа:
Цагдаа нар ч яахав ажилаа хийж буй хүмүүс энэ муу даварсан арих чин ёстой яршиг л байна яасан ичэдгүй хог вэ очиж хѳгшин эхийгээн шоронруу чирч явдаг чамд үйлий чинь үр гэж бий чи архи ууж арслан бар болж тѳрсѳн эр эцэгээ үйлийн үзэж яваа чинь багдаа юу хүн дүрстэй мангас минь харин ѳѳрт нь ял нэм
2019-09-16
Заяа:
Юу гэж энэ муу хѳгшинийг яллах юм ѳѳрѳѳ согтуу далжигнаж байж хатгуулчихаад хуц гэж хэлээд гараад жинхэнэ хийсэн хэрэгтэй олгиоргуудаан яаж ч чадахгүй байж ёстой хѳгийн хүмүүс ядарсанд ярьдаг задарсаныг яаж ч чадахгүй шүүгч хонгилууд одоо яахын ард түмэн хараг
2019-09-16
үхсэий энэ муу хѳгшинд ял тулгах ѳѳрѳѳ архи ууж орж янз бүр болж тэгээд ичихгүй эхийгээн шоронд гэнээ энэч арай дэндэнэ жинхэнэ хэрэг хийсэн Хурц нарыгяаж ч чадахгүй байж энэ муу хѳгшинд ял тѳвлѳж суудаг мѳндѳѳ араггүй манай хуулийханий завхарал мѳндѳѳ ча вас одоо л харая яаж заваарахын
2019-09-16
Цагдаагиинхан архичин цагдаадаа арга хэмжээгээ авч байвал зүгээр байна шүү
2019-07-13
Заяа:
Цагдаа нар ч яахав ажилаа хийж буй хүмүүс энэ муу даварсан арих чин ёстой яршиг л байна яасан ичэдгүй хог вэ очиж хѳгшин эхийгээн шоронруу чирч явдаг чамд үйлий чинь үр гэж бий чи архи ууж арслан бар болж тѳрсѳн эр эцэгээ үйлийн үзэж яваа чинь багдаа юу хүн дүрстэй мангас минь харин ѳѳрт нь ял нэм
Иргэн:
Архичдаас ганц болох юм архичид төриин албан хаагч гэр бүлиин хүчирхиилэл их хиих юм
2019-07-13
Гэр бүлийн болон бусад хүмүүстэй харилцах харилцааны аргад багаасаа огт суралцаагүй сургуульд ч заадаггүй тул олон эрчүүд бас эмэгтэйчүүд ямарваа нэг амархан гарцтай хялбар асуудлаа ярилцаж ойлголцон хөнгөхөн шийдчиж чадахгүй хямарч архиар тайтгарах гэж оролддог. Салалтыг эрүүл ухаанаар хүлээн зөвшөөрөхөд даван туулахад сурах ёстой. Хүнтэй ойлголцож тэдний шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөх чадвартай болоход суралцахгүй бол нийтээрээ шахуу ийм эмгэг доголдолтой гомдоод хорсоод хямраад гэмт хэрэг хийх эсвэл амархнаар нь архичин болох мэт асуудал ихсээд байна. Үүнд ажилгүйдэл үнийн өсөлт эдийн засгийн талууд ч нөлөөтэй.
2019-07-12
Төр очоод архи уу гэчихсэн бишдээ. Энэ бол тухайн хүний ухамсар, ухаанаас шалтгаалах асуудал шүү.
2019-07-12
Бэрийгээ бүтэл муутай гээгүй байх. Би бол хүүгээ бүтэл муутай гэж хэлээд хүнтэй суугаад салчихсан л гэж ойлгосон доо.
2019-07-12
Bas butilize muutai huntei suugaad gchihchjee yaj iim bgal bern muu hun bolchih yumaa iim archaagui bolhor ni salj bhguiyu Salsan ni ch bolsiin
2019-07-11
Бэрийгээ бүтэл муутай гээгүй байх. Би бол хүүгээ бүтэл муутай гэж хэлээд хүнтэй суугаад салчихсан л гэж ойлгосон доо.
Suuliin ued arhun dalaid er em zalu hogshin hamaagui jivj bna toriin tomchuud lhenh ni arhinii uildvertei dongoj torj bui huuhded 5 shil arhi noogdoj bga shu de
2019-07-11
Цагаанхүү:
Архины балаг Монголыг цөлмөж бн Архи нь дотуулагчтай тархинд нөлөөлж араатан болгодог гэж яриад байгаа аль болох хол бхыг бодмоор бн Төр архи үйлдвэртээ хяналт тавиасай
2019-07-11
За за:
Ийм амьдралтай айлууд их байх шиг новш юмаа өөдгүй архичид
2019-07-11
Ийм мулгуу архичин пизданууд хорвоогоос нэг мөсөн зайлаасай гэр орон ах дүүдээ дандаа гай болж байдаг юмнууд үхвэл таарна яаж төрүүлж өсгөсөн ээжээ насаар нь тамалж амьдарч чадаж байнаа би бол шууд буудна ээжийн зөв биеийг нь төрүүлэхээс ухааныг төрүүлэх биш. Нэг архичин зандалчин хэд хоног ч гэсэн хол байвал яс амрах бх
2019-07-10
Manai 9 ailiin 56 hunii hen ni ch uudaggui baisan. Ardchilald shiljsnees hoish arhind dontoj 3 ni nas barj 5 ni amidshuu bna odoogiin baidlaar.
2019-07-10
Guilgachin:
Mongolchuudad shuteh shashingui bolohoor esuschin bolchood terniigeeree gaihuulj suugaa yum biz dee.
2019-07-10
Хххх:
Ертөнцийн архичид сөнөтүгэй
2019-07-10
Bodol:
Eh ni amidraliig ni suiruulsen ym blguidee. Bid nariin uchriig medehgui shuudee
2019-07-10
Zaluu:
Hunee baisan erguu zaluuchuud olshirchdee. Eriin muu emd gej.
2019-07-10
Bodol:
Eh ni amidraliig ni suiruulsen ym blguidee. Bid nariin uchriig medehgui shuudee
Чулуунбат.Уранчимэг.:
90 он гараад л ажилгүйдэл,архидалт бий болсон.Арьдчлал дураараа бай эрх чөлөө гэж дэмий гошгоруулж,одоо юу болов,эх орон худалдагдсан,эзэнгүй төр,эмх цэгцгүй хэзээч нөхөгдөхгүй эх оронд яаж үр сад маань үлдэв,гай нь эхийгээ шоронд суулгадаг нийгэмд,яасан ч хурдан хуралдаад б на,нөгөө мөнгө идсэн 60 н тэр бумтаны асуудал,Ц.Элбэгдоржийн асуудлаа хурдан шийдээд ард түмэнд тайлагнаач.
2019-07-10
Новшийн архичид монголоор дүүрэн, эр эм хөгшин залуу гэхгүй. Залуу нь би өөрийгаа мэднэ гэх, хөгшин нь би хийдгээ хийсэн гэх, үнэндээ юу хийж гийгүүлсэн юм, хонины амьдралаар амьдарч өдөр хоног өнгөрөөчихөөд, хэдэн хүүхэд нь гэж бас арчаагүй хийж бүтээж гавиагүй байж бас дуурайгаад архи уучнаа. Тэгээд бас болоогүй манай ... Удам гэж ирээд цээжээ дэлдэх нь яана.
2019-07-10
энэ хуулиа бусад хэрэгтнүүддээ ингэж зөвөөр шүүдэг болоосой
2019-07-10
kkk yun suns ene ter ter esusteigei chotgor luuge tonil huni uhamsar shu de arhi gde
2019-07-10
Энэ хөгшинийг юуг нь шүүх гээд бга юм хамаг хэрэг хүүд нь байхад бусад идэж уугаад эх орон үр удмаа зарж бга хүмүүсээ хурдан шүүгээч
2019-07-10
үхсэий энэ муу хѳгшинд ял тулгах ѳѳрѳѳ архи ууж орж янз бүр болж тэгээд ичихгүй эхийгээн шоронд гэнээ энэч арай дэндэнэ жинхэнэ хэрэг хийсэн Хурц нарыгяаж ч чадахгүй байж энэ муу хѳгшинд ял тѳвлѳж суудаг мѳндѳѳ араггүй манай хуулийханий завхарал мѳндѳѳ ча вас одоо л харая яаж заваарахын
Зочин:
Үнэн арчаагүй юм аа
2019-07-10
Эргүү пязда вэ
2019-07-10
Өөрөө муж болоол ингэж зовж байгаа шдээ сайн нь өайсан бол өдийд салсан ч сайхан амьдарч болно шдэн
2019-07-10
Битгий эндүүр харин ч архи хүний жинхэнэ төрхийг гаргаж ирдэг юм Наад есүс чинь чамайг жинхэнэ сүнслэг болгоно шүү эгч минь больж үз
2019-07-10
Ямар арчаагүй пизда вэ.муу амьд явсанаас монголыг худалдсан хэдэн пиздагын нэгыг нухаад ардын баатар болооч эргүү дагз минь төрүүлсэн эхээ ийм юманд хутгаж суухаар
2019-07-10
Эргүү пязда вэ
Зочин:
Хөөрхий муу ээжий нь зүгээр л явуулчих хэрэгтэй энэнээс илүүгий нь шүүж чаддаггүй биз дээ!Монголд одоо шударга шүүх гэж байна уу? Алсдаа л юу юм бэ?
2019-07-10
Монгол хүний зан чанар ийм арчаагүй болсныг л харуулж байгаа юм.Энэ бол нэг л жишээ.Хэрэв энэ байдлыг өөрчлөхгүй юм бол бид улс үндсээрээ сүйрнэ гэдгийг л ухаарах ёстой.
2019-07-10
yes:
yag unen
2019-07-10
bitii tenegt
2019-07-10
зочин:
энэ бол үнэн шүү...өнөөгийн аыл бүрд байдаг асуудал.юу ч гэмээр юм.ёостойл муу сүнм шингэсэн гэдэг нь байдаг байх.хүний сайн нь бас мулгуу нь архичин болдог хорвоо юм даа.
2019-07-09
туул:
ихэнх ийм тохиолдолд та хоёр хүүтэйгээ муудалцдаг гэж бодож бна уу үгүй шүү таны хүү аль эрт согтсон харин хүүгээр чнь дамжуулж архины боол болсонбузар сүнс энэ агши нг аш иглан энэ хорвоо дээр тарвалзаж бгаа хэрэг энэ нь сүнслэг бдаг учир таны хүүгийн төрх л харагдана л даа тэгээд та хоёр хүүтэйгээ муудалцан асуудал үүсгээд бна би жирийн нэг христчин эмэгтэй та хоёрт зөвлөхөд есүс христэд итгэж мацаг барилтын залбиралыг сэтгэлээсээ хийж гуйвал хүүтэйгээ амар тайвнаар харьцаж бас хүү ихэнх үеээ мэдэхгүй арай ч дээ би юу гэж та хоёрыгоо ...гээд гайхаж эхэлдэг юм бна лээ энд хүүг эзэгнэх сүнсийг ялагч ньхрист эзнээс гуйж түүнд итгэж найдах л бдаг юм бна лээ манай монголд архины баяр ихтэй учирхүн нэгийг бодох цагархи дагаад хамт уусан хүндээ өгөөд и өөрөө аваад өөр нэгэнд дамжуулаад л сүнс тоглож бна даа харин бид хүүгээ ханиа дүүгээ андаа ахаа архичин гэж аргаа барж адлажбна ьэд бол анагаах хэлээр бол өв.чтөн сүнний хэлээр бол бузар сүнсний боолууд хиаруулан унагах ажлаа хийж бгас бдал
2019-07-09
Guilgachin:
Mongolchuudad shuteh shashingui bolohoor esuschin bolchood terniigeeree gaihuulj suugaa yum biz dee.
kkk yun suns ene ter ter esusteigei chotgor luuge tonil huni uhamsar shu de arhi gde
Битгий эндүүр харин ч архи хүний жинхэнэ төрхийг гаргаж ирдэг юм Наад есүс чинь чамайг жинхэнэ сүнслэг болгоно шүү эгч минь больж үз
bitii tenegt
Эр эм адил тэгш эрхтэй. Өөрөө адилхан хөдөлмөрлөж мөнгө төгрөг ол, эсвэл тэр баян хүнтэйгээ суу гээд л хэлэхэд болношдэ. Заавал сэтгэлээр унаж архинд орох албагүй. Ер нь монголчууд одоо гэрлэхээсээ өмнө гэрээ байгуулдаг болмоор юм.
2019-07-09
Jvri:
Ter arhichin hvv dald oroosii ewiidee daralt ni ihseed harawchiwiidee hugshin hvn iim ym yaj daahwe asar ih daramttai bga emgeniig zvgeer l unguruuh heregtei
2019-07-09
Name:
Hun hodoodruugaa arhi gudarhad tur yamar buruutai yum. Buruugaa busdaas haihaa bolioch. Hen uu gesiin bolichih l heregtei shd.
2019-07-09
Ханийнх нь мууг чи яаж мэдчихэв. Энд өвгөний мууг нэг ч дурьдсангүй. Юм уншаад ойлгохгүй бол сэтгэгдэл үлдээж тэнэгээ битгий гайхуулаач.
2019-07-09
Арчаагүй муу тэнэг хүү байна. Төрүүлж өсгөж хүн болгосон 2 буурлаа насны эцэст ингэж зовоосон бол өөрөө л зовно доо. Үйлийн үр гэдэг хэнбугайг ч тойрдоггүй.
2019-07-09
yes:
yag unen
монголмаа:
новш юм аа сайхан буурал аав ээж гомдоосон хүн хэзээ ч ѳѳдлѳхгүй
2019-07-09
Хуучин цагт нуусан байлаа гэж
2019-07-09
наад муу даварсан хүүхдээ яах гэж ингэж даврааж байдгын гэрээ солиод хаа байгаа мэдэгдэхгүй нүүчихгүй иймэрхүү архичид ойр дотныхноо л их зовоодог юм танихгүй хүмүүсийг яах ч гүй нэг хэсэг таг зөнгөөр нь хаяад хашраахгүй даварцан новшнууд үхдэг нэг нь үхдэг л юм үлдэх нэг нь тэгэсхийж байгаад бүр архинаас гарахы нь яанаа бага л давраа зөнгөөр нь хая новшнуудыг тэгэхээр гайгүй болчино
2019-07-09
zochin:
muu hanitai uchirsanaas hamag yum bolj dee huurhii
2019-07-09
Өөрөө муж болоол ингэж зовж байгаа шдээ сайн нь өайсан бол өдийд салсан ч сайхан амьдарч болно шдэн
Ханийнх нь мууг чи яаж мэдчихэв. Энд өвгөний мууг нэг ч дурьдсангүй. Юм уншаад ойлгохгүй бол сэтгэгдэл үлдээж тэнэгээ битгий гайхуулаач.
Zochin:
Iim niigmiin shaaruudiig Alana ch bagadna odii boltol osgoson eej aaviigaa hairlaj chadahgui malnuud amid yavaad yah yum deereesen eejiigee tsagdaad ogch bdag hunii unergui novsh bna sh dee
2019-07-09
Бат:
Хойшид зах зээлийн нийгэмд хүмүүс суралцана энэ нийгэм жинхэн төрхөө харуулна тэр үед юун архичин юун архи уух амьдралын өртөг өндөрсөх үед мэдэрүүлнээ
2019-07-09
irgen:
gaitai arhi, tor niigmiin zambaraagui baidal iim yavdald hyrgesen, tenegyydiin ardchilaliig ard tymend buruugaar oilguulj oorsdoo byruugaar ashiglaj mongol ulsiig balallaa daa, zasahad mash hezyy niiteeree er emgui arhichid ………….
2019-07-09
Төр очоод архи уу гэчихсэн бишдээ. Энэ бол тухайн хүний ухамсар, ухаанаас шалтгаалах асуудал шүү.
Name:
Hun hodoodruugaa arhi gudarhad tur yamar buruutai yum. Buruugaa busdaas haihaa bolioch. Hen uu gesiin bolichih l heregtei shd.
zochin:
odoo teneg avilgachin shuuhed uguh mungugui ene muu emee yal avna harj baigaarai sda gej..,
2019-07-09
zochin:
Muu hanitai uchirsan erchuud shulamiin horlol bolj amidral ni zombi boloh ym. Shunaliin tip bolson huuhnuud het ih ym shaarddagaas bolj erchuud ni setgeleer unaj arhind dontdog.
2019-07-09
Эр эм адил тэгш эрхтэй. Өөрөө адилхан хөдөлмөрлөж мөнгө төгрөг ол, эсвэл тэр баян хүнтэйгээ суу гээд л хэлэхэд болношдэ. Заавал сэтгэлээр унаж архинд орох албагүй. Ер нь монголчууд одоо гэрлэхээсээ өмнө гэрээ байгуулдаг болмоор юм.
Айл болгонд л нэг архичин байна даа.Манай дүү гэж нэг нөхөр ёстой там цайлгаж байна.уг нь ажил төрөл амьдрал ахуй дажгүй.гэвч нэг уухаараа хэдэн өдрөөр амьдрал ахуйгаа ажил төрлөө хаяж ууна яамаар ч юм бүү мэд.УБ эмнэлэг гүйцээлээ.одоо аваачих эмнэлэг ч олдохгүй юм.
2019-07-09
Чулуунбат.Уранчимэг.:
90 он гараад л ажилгүйдэл,архидалт бий болсон.Арьдчлал дураараа бай эрх чөлөө гэж дэмий гошгоруулж,одоо юу болов,эх орон худалдагдсан,эзэнгүй төр,эмх цэгцгүй хэзээч нөхөгдөхгүй эх оронд яаж үр сад маань үлдэв,гай нь эхийгээ шоронд суулгадаг нийгэмд,яасан ч хурдан хуралдаад б на,нөгөө мөнгө идсэн 60 н тэр бумтаны асуудал,Ц.Элбэгдоржийн асуудлаа хурдан шийдээд ард түмэнд тайлагнаач.
иргэн:
Агсам тавьдаг архичид бараг айл бүхэнд байдаг нь энэ муухай ардчилалын гай шүү дээ! Хуучин цагт хэзээ ийм юм байлаа.
2019-07-09
Иргэн:
Архичдаас ганц болох юм архичид төриин албан хаагч гэр бүлиин хүчирхиилэл их хиих юм
Suuliin ued arhun dalaid er em zalu hogshin hamaagui jivj bna toriin tomchuud lhenh ni arhinii uildvertei dongoj torj bui huuhded 5 shil arhi noogdoj bga shu de
Manai 9 ailiin 56 hunii hen ni ch uudaggui baisan. Ardchilald shiljsnees hoish arhind dontoj 3 ni nas barj 5 ni amidshuu bna odoogiin baidlaar.
Хуучин цагт нуусан байлаа гэж