АНУ Тайвань руу 108 танк нийлүүлнэ 
2019-07-09

АНУ Тайваньд М1А2 Abrams танк 108, FIM-92 Stinger зөөврийн зенит-пуужингийн комплекс 250 ширхэг, мөн дагалдах төхөөрөмж гээд нийтдээ 2,2 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэхээр болсон тухай Америкийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. 


South China Morning Post сонины мэдээлснээр шинээр зэвсэглэл авах тухай хүсэлтээ Тайвань өнгөрсөн зургаадугаар сард АНУ руу илгээсэн гэнэ. Мөн үүнээс өмнө Тайвань агаарын цэргийн хүчний хуучирсан нисэхийн паркаа шинэчлэх үүднээс  V орчин үеийн хувилбарын F-16 сөнөөгч онгоц 66 ширхэгийг авах хүсэлт Пентагонд илгээсэн бөгөөд энэ хүсэлтийн хариуг АНУ хараахан өгөөгүй байгаа аж. 


Энд дуулгахад АНУ, Тайвань улсын хооронд батлан хамгаалах салбарын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн дээр энэхүү гэрээг хэрэгжүүлэх нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдал”-ын ашиг сонирхолд нийцнэ гэж АНУ үздэг. 


Харин Тайванийг Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг БНХАУ энэ арал руу Америкийн зэвсэглэл болон цэргийн техник нийлүүлэхийг эрс эсэргүүцдэг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өгөр янкууд муусайн гамингийн үлдэгдлийг их харж үзэх юм
2021-12-13
tavani tusgaar heveer baival manaid heregtei. negtchvel daraa n mongoliig negtgene
2021-10-28
зөв
2019-07-09