Тарваган тахалын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч үгүйсгэгдлээ
2019-07-09

 

 

2019.07.08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тарваган тахлын сэжигтэй 2 тохиолдол бүртгэгджээ. Гэвч эмнэлзүй болон лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн байна.

 

Уг сэжигтэй тохиолдлоос дээжилсэн сорьцод молекул биологи, ийлдэс судлал, хурдавчилсан тестийн шинжилгээг хийж, лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгджээ.

 

Тарваган тахал өвчний идэвхжил эхэлж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтийг:

 

  • Мэрэгчийн үхсэн сэг зэмд хүрэхгүй байх,

 

  • Мэргэжлийн байгууллагад хандах, тарваганы түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх,

 

  • Мэрэгчийн бөөс, бүүрэгт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин