АМГТГ: Шатахууны үнэ 50 төгрөгөөр буурлаа
12 өдөр
Гэрэл зургийг MPA.mn

Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнэ буурсан асуудлаар өнөөдөр /2019.07.09/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хуралд Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Н.Энхцогт, Импортын судалгаа, гадаад эх үүсвэр хариуцсан мэргэжилтэн Х.Пүрэвдолгор нар оролцон мэдээлэл өглөө. Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамнаас “Шатахуун худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл өгсөний дагуу өчигдөрөөс шатахууны үнэ 50-100 төгрөгөөр буулаа.

Уг заалт Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн дагуу дөрөвдүгээр хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж шатахууны үнийг литр тутамд нь буулгахаар шийдвэрлэсэн.

Он гарснаас хойш нийтдээ 2019 оны 3, 4, 5 дугаар сард дэлхийн зах зээл дэх түүхий тосны үнэ гурван удаа өссөн. Үүнтэй холбогдуулан A92 дээр жишээ авч үзвэл үнэ литр тутамдаа 180-200 төгрөгөөр нэмэгдсэн. Харин 2019 оны 5 сарын сүүлээр буюу 6 сард хилийн үнэ буурсан. Мөн Сингапурийн бирж дэх газрын тосны үнэ буусантай холбогдуулаад 6 дугаар сарын эхээр дизель түлшний жижиглэн 45 төгрөг, А92 шатахууны жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буурсан.

Мөн 7 дугаар сард түлшний үнийг дахин буулгана гэж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлж байсны дагуу өчигдөрөөс эхлээд А92, А95 шатахууны жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буусан. Ингээд нийт А 92 шатахууны буулт 6, 7 дугаар сард нийлээд 100-110 төгрөгөөр, А95 шатахуун 50 төгрөгөөр буусныг мэдэгдлээ.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Захирал:
Бензины үнийг хүчээр барих утгагүй байхгүй юу? Хэдий болтол төр засаг энэ мангаруудыгаа бөөцийлхийн бэ? Аягүй хямдхан бензинтэй энэ зам чинь бүр явахаа байлаашдээ. Машинтай хүн болгон л халтуур хийхийн. Эднүүсийг нэг ажил хийлгэж сургахиймсан.
2019-07-12
зочин:
нэмчихээд буулгана эсэн юу гэсэн үг вэ 400 төгрөгөөр нэмчихээд 50 төгрөгөөр буулгаад байгаарай ард түмнийг хэтэрхий доромжлох юмаа
2019-07-10
2016 онд А-92 1560 байсан ядаж тэр үнэ хүртэл буулга 300 400 төг нэмчихээд 50 төг буулгаад байхдаа яадаг юм
2019-07-09
зочин:
монгол улс 8-р сард нөгөө ОУВС-н Хар дансанд орж доллар 7000 төгрөг А-92 бензин 3000 төгрөгт хүрнэ тэгээд байдал ямархуу болох нь ойлгомжтой.
2019-07-09
Зочин:
2019 оны 4 дзгээр сард АИ-92-1890 төгрөг байсан 2 хоногийн өмнө 1890 төгрөг байсан хэзээ 100-110 төгрөгөөр бууруулсан юм бэ ард түмний өмнө ингэж худлаа мэдээлэл хийх хэрэг байна уу. Ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Та бүхэн бууруулаад компаниуд /НИК, Петровис, Содмонгол.../ нь бууруулахгүй байгаа юм бол тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгооч
2019-07-09
DR. PRADHAN:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-09
DR. UROLOGIST:

МӨН Ч ИХ ДААПААЛАХ ЮМ ДАА
2019-07-09