АНУ-д есдүгээр сард дефолт нүүрлэж болзошгүй гэв 
2019-07-09

Татварын орлого хэт бага байгаагийн улмаас АНУ есдүгээр сарын эхэн гэхэд л дефолттой нүүр тулж магадгүй гэж Хоёр намт бодлогын төвийн илтгэлд онцолсныг Блүмберг мэдээллээ. 


Конгресс улсын өрийн таазыг нэмэгдүүлэх шийдвэр гаргахгүй бол есдүгээр сарын эхэн гэхэд АНУ өрийн таазыг давна гэж шинжээчид онцолж байна. Үүний шалтгаан нь  татварын орлого өмнө нь таамаглаж байсанчлан 6 хувь биш харин 3 хувиар л өссөнтэй холбоотой гэнэ. 

 

Түүнчлэн, энэ сарын 26-нд Америкийн парламентын доод танхим тарах хэдий ч улсын өрийн хязгаарыг дээшлүүлэх тухай асуудал хөндөгдөөгүй байна. 


Харин ийнхүү улсын өртэй холбоотой зохих шийдвэр гаргахгүйгээр Засгийн газар завсарлах нь зээлийн үүргээ биелүүлэхгүй байх эрсдлийг дагуулна гэж шинжээчид үзэж байгаа юм. 


Энд дуулгахад, 2019 оны эхээр АНУ-ын өр түүхэндээ анх удаа 22 их наяд долларыг давсан юм. Түүнчлэн 2018 оны санхүүгийн жилд тус улсын төсвийн хомсдол 17 хувиар өсч, 779 тэрбум ам.долларыг давж байв. Харин 2020 он гэхэд нэг их наяд доллараас давах магадлалтай байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин