Хүй долоо: Хязаалан мордлоо
2019-07-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар эхэллээ.

 

Хурдан хязаалангийн уралдаанд газар газрын 267 хүлэг шандас сорихоор гарааны зурхай руу мордлоо. Хязаалан насны морьд 18 км-ын зайд уралдана.

 

Эргэн сануулахад өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд шандас сорьсон 265 хүлгээс Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгасан билээ.

 

Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Тод манлай уяач Д.Хишигжаргалын хүрэн, айргийн гуравт Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Дамдинядамын цоохор үрээ, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат уяач, З.Шижирбатын бор хязаалан, айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр үрээ тус тус хурдалсан юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин