Син Хаймин: Хятад улс Монгол улсын томоохон худалдааны түнш, хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр 
2019-07-10

 

2014 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа ихээхэн өргөжсөн гэж БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Син Хаймин Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. 


Тэрбээр БНХАУ-ын дэд дарга Ван Цишань Монгол улсад нөхөрсөг айлчлал хийхийн өмнөхөн энэ ярилцлагыг өгсөн байна. 


Энэ ярилцлагадаа элчин сайд, дээр дурьдсан хугацаанд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалын тоо нэмэгдсэн нь улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхэд нөлөөлсөн гэдгийг цохон тэмдэглэжээ. 


Хятадын гол ашиг сонирхлуудыг хүндлэхэд Монгол улс анхаарч байгаа нь улс төрийн харилцан итгэлцлийг хүчирхэгжүүлж, Хятад, Монголын харилцааг урт хугацаанд эрүүл, тогтвортой хөгжүүлэх бат бэх суурийг тавьсан гэж элчин сайд онцолсон байна. 


Худалдаа эдийн засгийн харилцааны тухайд хоёр улс Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан техник эдийн засгийн үндэслэлийг түргэвчилэхээр тохиролцсон гэж Син Хаймин өгүүлээд талууд өнгөрсөн сард Эрээн хот, Замын-Үүдийн ойролцоо худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахаар засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан гэдгийг онцолсон байна. 


Мөн Монгол улс БНХАУ-ын “Бүс, зам” санаачилгыг дэмжин, хамтын бүтээн байгуулалтад идэвхитэй оролцож байгаагийн дээр “Хөгжлийн зам” урт хугацааны хөтөлбөрөө энэхүү санаачилгатай уялдуулах ажлыг эрчимжүүлж байгааг Син Хаймин онцоллоо. 


Хятад улс олон жилийн туршид Монгол улсын томоохон худалдааны түнш, хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр байсан хэвээр байгаагийн дээр эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, байгалийн нөөцийн салбар дахь хамтын ажиллагаа, хоёр орны ЭКСПО зэрэг нь хоёр талт хамтын ажиллагааны цар хүрээ, чанарыг нэмэгдүүлж байна гэж үзэж байгаагаа элчин сайд илэрхийлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хятадын хамаарлаа багасгах ажлаа хийгээрэйдээ монголчуудаа
2021-09-04
uhej baisan muu hujaa buu huts! hujaagiin tuiliin moroodol bol mongoliig avah, buu gorid muu umhii hujaa
2019-07-10
Зочин:
www.youtube.com/watch?v=OOTWbfyfQzc
2019-07-10