АНУ-д зохион байгуулсан парадын зардлыг ил болгов 
2019-07-10

 

Долоодугаар сарын дөрөвний өдөр АНУ-ын Тусгаар тогтнолын баяраар зохион байгуулсан цэргийн парадын өртөг 1,2 сая доллар болсон гэж Пентагоноос авсан эх сурвалжтайгаар  CBS мэдээллээ. 


Энэ үнийн дүнд танк, цэргийн машинуудын тээвэрлэлтийн зардал болон сөнөөгч онгоцнуудын нислэгийн зардал багтсан бөгөөд цэргийн албаны төсвөөс энэ хөрөнгийг гаргасан гэж Пентагон онцолсон байна. 


Эргэн сануулахад, долоодугаар сарын хоёрны өдөр Трамп мэдэгдэл хийн, АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр танк болон бусад хуягт техник оролцсон парад болно гэж мэдэгдсэн юм. Үүний дараа олон нийтийн зүгээс татвар төлөгчдийн мөнгийг дэмий зарцуулах гэж байна гэсэн шүүмжлэл гарч байлаа. Харин  Пентагон баяр тэмдэглэхтэй холбоотой зардлын талаар ямар нэг тайлбар өгөөгүй юм. 

 

 

АНУ Тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэлээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин