ФОТО: Монгол Улсын Төрийн далбааг мандууллаа
2019-07-10

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээ Сүхбаатарын талбайд болов. 

 

 

Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцлоо.

 

Энэ онд 10 дахь жилийн ойтой золгож буй Монгол Улсын Төрийн далбааны өдрийн цэргийн жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командлав.

 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж, Д.Дамба-Очир, Н.Батбаяр нар 2009 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг санаачлан батлуулснаар монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсаж, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн хуульчилсан байдаг. Ардын хувьсгалын дараагаас эхлэн шинээр төрийн далбаагаа бий болгосоор, Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн юм. Үүнээс өмнө 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбааг шинэчилж байсан түүхтэй хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Бид зээл олгодог: Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд имэйлээр:
Бид зээл олгодог: Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд имэйлээр илгээнэ үү Санхүүжилт / Зээл / Зээл Бид бизнесийн тусгай хэрэгцээтэй бүх хүмүүст санхүүгийн зээл, хөрөнгө оруулалтын зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг и-мэйл хаягаар бидэнтэй холбоо барина уу: bullsindia187@gmail.com 5000 €-ээс 200.000 € хүртэл 200.000 € - 50.000.000 € хүртэл Асуултаа илгээнэ үү Баярлалаа
2023-06-13
DO YOU NEED A URGENT LOAN BUSINESS LOAN TO SOLVE YOUR PROBLEM EMAIL US:
Бид зээл олгодог: Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд имэйлээр илгээнэ үү Санхүүжилт / Зээл / Зээл Бид бизнесийн тусгай хэрэгцээтэй бүх хүмүүст санхүүгийн зээл, хөрөнгө оруулалтын зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг и-мэйл хаягаар бидэнтэй холбоо барина уу: bullsindia187@gmail.com 5000 €-ээс 200.000 € хүртэл 200.000 € - 50.000.000 € хүртэл Асуултаа илгээнэ үү Баярлалаа
2023-06-13