Үндэсний сурын харвааны нээлтийг хийлээ
2019-07-10

 

14:00 цаг:

 

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам болж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд үндэсний сурын харвааны нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Сурын харваа долдугаар сарын зургаан урианхай, долоонд буриад, 8-9-ний өдөр хүүхдийн сурын харваа явагдсан юм. Өнөөдрөөс үндэсний сурвын харваа явагдаж байгаа юм. Энэ жил үндэсний сурвын харваанд нийтдээ 540 сур харваачид оролцож байгаа аж.   Үндэсний их баяр наадмын сурын харвааны нээлтэд Сурын харвааны удирдлагууд оролцлоо. Үндэсний сурын харвааг нээж Үндэсний их баяр наадмын үндэсний сурын салбар хорооны орлогч дарга н.Батжаргал:

 

-Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндсэний сурын харваа ёслол төгөлдөр эхэлж байна. Эрхий мэргэн харваачид та бүхний нум нь хүчтэй, сум нь мэргэн, хараа нь хурц, уухайн цэцэн байхыг ерөөе хэмээлээ. 

 

Дараагаар нь өнгөрсөн жилийн түрүүхарваач, Монгол Улсын мэргэн Б.Дашзэвэг, Монгол Улсын даян мэргэн Д.Норжмаа нар Төрийн далбаагаа залж мандуулан, Төрийн далбааагаа эгшиглүүллэв. Мөн урианхай, буриад, хүүхдийн сурын харваанд түрүүлсэн харваачдыг шагналаа.

 

 

Сурын харвааны нээлтийн ажиллагаа болно

 

13:20 цаг:

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам эхэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн  Сурын талбайд Мэрэг үеийн харваачид эхний найман сумаа харваж дууслаа. Тун удахгүй Үндэсний сурын харвааны нээлтийн ёслолын ажиллагаа болох юм.  

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин