Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах ЖУРАМ


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж, Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг 2015 онд баталсан билээ.
Энэ журмыг Үндэсний их баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулахад мөрдлөг болгосон.
Уг тогтоолоор уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжих ажлын хэсгийг томилж, журамд заасны дагуу эрлийз морьдыг тусад нь уралдуулна. Ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүсийг томилж ажиллуулна гэж заасан.
Монгол морьдоос эрлийз морьдыг үүлдэрлэг байдлаар нь ялгахдаа морины ерөнхий галбир, бие цогцос, (биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, сүүл) сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгодог.
Гэвч өнөөдөр /2019.07.10/ болсон хурдан хязаалангийн уралдааны үеэр үүлдэрлэг байдлыг тогтоох ажил маргаан дагууллаа. Иймд Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг эргэн сануулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ