Ж.Оюумаа: Монголчууд наадмаар Хөвсгөл далайг “гамшиг” болгодог
2019-07-11

Хөвсгөл далайг насаараа “хайрласан” эмэгтэйтэй хэрэг болгон уулзлаа. Түүнд ямар ч амбиц, шантааж үгүй. Харин Хөвсгөлөө л хайрлах чин хүсэл бий. Баяр наадмын амралт зугаалга эхэлсэн энэ үед түүнийг хотод ирсэн гэж дуулаад хэрэг болгон зорьж очиж уулзсан юм. Учир нь Хөвсгөлийг зорих хүмүүст хандан хэдэн үг хэлүүлэхийг хүссэн. Ингээд “Хөвсгөл далай ээж нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Оюумаатай ярилцсанаа хүргэе.

 

Хөвсгөл далайн эрэг дээр 30 жил амьдарлаа

 

-Та чинь насаараа Хөвсгал далайд зүрх, сэтгэлээ зориулж яваа хүн гэх шив?

 

-Би 1986 онд МУИС-ийг төгсөөд Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргаа тухайн онд байгуулагдахад анхны мэргэжилтнээр томилогдон очсон. Тасралтгүй 15 жил сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн, ургамал судлалын ажилтнаар ажилласан. Ингэж төрийн өмнөөс ажиллаж байгаад Хөвсгөл далайг хамгаалах их үйлсэд иргэдийн оролцоо заавал хэрэгтэй юм байна гэж ойлгоод Хөвсгөл далай ээж төрийн бус байгууллагыг тэнд байхдаа нөхөр бид хоёр байгуулсан. Гэр бүл  минь надтай хамт ажилласаар байгаад Хөвсгөл нуурыг хамгаалах сэтгэлтэй болчихсон. Анхандаа ердөө Хөвсгөл далайг хамгаалахыг зорьж байлаа. Сүүлдээ түүх соёлыг хамгаалах, ил тод байдлыг дэмжих, сайн засаглал, хүний эрх гээд маш олон чиглэлээр 20 гаруй жилийн хугацаанд ажиллаа.

 

-Өнгөрснөөс өнөөг хүртэлх таны хүсэл, зорилго биелсэн болов уу?

 

-Олон жил ажиллаа, өдий хэр насалчихлаа. Тэгэхээр нийгэмд тустай юу хийх вэ, залуучуудад юу үлдээх вэ гэдэг санаа зовоосон асуудал болдог юм байна. Иргэн хүний үүрэг бий. Миний хувьд нэгдүгээрт тухайн үед улсын төлбөрөөр үнэгүй мэргэжил эзэмшчихсэн. Тэрний өрийг төлөх хэрэгтэй байна. Хоёрдугаарт 30 гаруй жил Хөвсгөл нуурын эрэг дээр суурьшсан хүний хувьд бодит амьдралыг мэднэ. Хөвсгөл аймагт 2000 онд шилжиж ирээд газар зүй, аялал жуулчлалын чиглэлийн “Далай ван” дээд сургуульд тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад аялал жуулчлалтай холбогдоод дан ганц далай хамгаалах бус аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх вэ, иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт санаа чилээж эхэлсэн. Одоо томоор хардаг болчихлоо, туршлагатай боллоо. Шүүмжлэхээс илүүтэй менежмент хардаг болчихдог юм байна.

 

-Таныг хөдөөд сууж, бие даасан судалгаа хийж доктор хамгаалсан цөөн хүмүүсийн нэг гэж сонссон?

 

-Ургамал судлаачаар 1986 оноос хойш судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан. Байгаль орчны чиглэлээр нутагтаа суугаад Хөвсгөл нуурын орчмын ховор ургамал тархац, нөөцийг 20-иод жил судалгаа хийж доктор хамгаалсан нь бараг анхных. Говьд Мижигдорж гэж нэг залуу бий. Биологийн шинжлэх ухаанаар доктор хамгаална гэдэг ярвигтай асуудал шүү.

 

Наадмаар монголын 100 мянган хүн очоод Хөвсгөл далайг “түйвээдэг"

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Хөвсгөл далайн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Би энэ талаар 2000 онд анх жуулчны бааз байгуулагдахад ярьж эхэлсэн. Хөвсгөл нуур онгон зэлүүд нутаг. Нуурын эргэн тойрны урт 414  км. Ой мод, эгц хадаар хүрээлэгдсэн хүн ашиглаж болох хэдхэн ойн цоорхой, задгай газартай. Тэр хэсгийг л хүмүүс ашигладаг. Тэгэхээр 414 км газрын 10 хувь буюу 40 км газрыг ашиглаж байгаа юм. Тэгж ашиглахдаа аялал жуулчлалын стандартыг асар хэтрүүлсэн. Жуулчны бааз хооронд нэг км зайтай байх ёстой. Гэтэл нэг км зайд 5-6 жуулчны бааз байна. Жанхай орчимд энэ стандарт бүр 30 дахин хэтэрчихсэн байгаа. Ингэж нэг газар хэт овоорсноос маш олон сөрөг нөлөөлөл үүсч байгаа.

 

Нэгдүгээрт: Хөрс ургамал тахлагдаж байна. Нуурыг цэвэршүүлж бохирдлыг шүүж байдаг гол хүчин зүйл бол хөрс, ургамал хоёр. Гэтэл хэт их жуулчны бааз эмх замбараагүй байрлаж хөрс, ургамлыг нь тахласнаас шороо босч нуур руу орж, хуурайшилт явагдаж байна. Улмаар нууранд замаг, бактер үржих нөхцөл үүсээд ногоон замгууд их ургах боллоо. Эрэгийг сүүдэрлэдэг ургамлууд тахлагдахаар нуурын ус бүлээсч байна. Бүлээсэнгүүт жижиг амьд организмууд үржиж, гэдэсний савханцар хорхой ч илэрсэн тохиолдол бий.

 

Хоёрдугаарт: Сайжруулсан зам тавьсан. Гэхдээ шороо хийсээд нуур руу ороод нуурын ёроолийн гялалзаж байсан чулууг шороо тоос дараад байна. Ингэж ус бохирдож эх үүсвэр тавигдаж байгаа юм. Тэгэхээр сайжруулсан замаа хатуу хучилттай болгох хэрэгтэй байна. Эрэгийнхээ бүсийг хамгаалаад өвс, ургамлыг нь хайрлаад л байвал ахиад сэргэх боломж бий. Харин энэ чигээрээ нөлөөлөл ихсээд байвал Хөвсгөл нуурын асуудал “хурцаар” яригдана.

 

Гуравдугаарт: Дэлхийн бодлого хамгаалах гэж байгаа гайхам сайхан байгальдаа огт барилга байшиан барьдаггүй. Түүнийг зөвхөн агаарын замаар аялж алсаас харах боломжтойгоор зохицуулалт хийсэн байх юм. Үүнийг үзэхдээ асар өндөр төлбөр төлнө. Гэтэл манайд хүн бүр гэр бариад л “Энд нэг цоорхой байна би гэр барина” гээд л дайрчихдаг. Хүмүүсийн ашиглах гээд байгаа нь зөв л дөө. Гэхдээ ямар үнэ цэнэтэй газар нутгийг ашиглах гээд байгаа вэ гэдгээ иргэд өөрсдөө ойлгоод алхам тутамдаа нэг ширхэг ургамал ч таслахгүй хайрлан хамгаалах хэрэгтэй.

 

-Хөвсгөлийн эрэг дээр өнөөдрийн байдлаар хичнээн жуулчны бааз байна?

 

-Газраа авч, кадастраа хийлгэсэн хэр нь зөвшөөрлөө аваагүй 200 гаруй газар байна. Бүх газрыг нь хашаад авчихсан. Тэгсэн хэр нь зөвшөөрөл нь гараагүй гэсэн үг. Тэрнээс албан ёсоор зөвшөөрөл нь гарсан 117 бааз бий. Үүний 60 гаруй нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Газар зүйн хүрээлэнгээс судалгаа хийгээд Хөвсгөл нуурын эргэн тойрны аялал жуулчлалын даац багтааамж тогтоосон. Уг судалгаагаар эрэг дагуу 50 жуулчны бааз л байрлах боломжтой гэж үзсэн. Гэтэл өнөөдөр 100 гарчихаад байна. Сайд сайд өөрчлөгдөх бүрт газар олгосоор байгаад 200 болчихсон. Зөвшөөрөлгүй гэрүүд ч маш их байна.

 

-Аялал жуулчлал ингэж дэндүү зоргоороо хөгжиж байгаа асуудалд анхаарал хяналт тавьдаг байгууллага хэд байна вэ?

 

-Хариуцлага ярих байгууллага маш олон. БОАЖЯ бодлогыг нь барина. Тус яамны тусгай хамгаалалттай газрын удирдлагын хэлтэс гэж байдаг. Газрыг нь олгодог газрын хэлтэсч ч байгаа. Асуудлыг хөндөх хүн цөөн. Үе үеийн дарга, сайд нар солигдож нам улстөрийн нөлөөлөл их болчихсон. Бодлого барьдаг газар байхгүй болсон. Хуучин яг л бодлого барьж ажилладаг байсан. Сайд юу гэж хэлэв, яамны бодлого хэрхэн хэрэгжиж байна гэдэгт анхаарч ажилладаг байлаа. Хатгал тосгоны захиргаа, Алаг-Эрдэнэ сумын газрын байцаагч хяналт тавих ёстой. Тэд тусгай хамгаалалттай газар юм уу яамнаас л зөвшөөрсөн юм чинь бид яаж мэдэх вэ гээд ажилдаа хайнга ханддаг.

 

-Олон жуулчны баазаас улсад төвлөрөх ашиг орлого нь хэр байдаг юм бол?

 

-Маш бага. Ичмээр шүү дээ. Аж ахуй нэгжүүд орсон орлогынхоо 10 хувийг л улсын төсөвт төвлөрүүлдэг. Нэг асуудал нь Хөвсгөл нуурын эрэг дээр үйл ажиллагаа явуулж байгаа ихэнхи аж ахуй нэгжүүд Хөвсгөлийнх биш. Ихэвчлэн Улаанбаатарын харьяа байдаг. Иймд харьяа татварын албандаа төсөв төвлөрүүлнэ. Тэгэхээр Хөвсгөлд ямар ч ашиг орлого ордоггүй. Яахав ус ашигласны төлбөр, хог хаягдлын мөнгө зэрэг хэдхэн төгрөг ордог юм билээ. Тэгэхээр Хөвсгөлд аялал жуулчны баазаас олсон орлого, ашиг гэж байхгүй.

 

-Хөвсгөл далайн орчин бохир, бие засах ч газаргүйгээс “Дахиад ирнэ” гээд явдаг жуулчид “Дахиад ирэхгүй” гээд буцдаг болсон гэж та ярьж байсан даа.

 

-Жуулчны тоо эрс буурсан. Жуулчид хавар, намрын үед л ирж буцаж байна. Гэхдээ сэтгэгдэл маш дундуур буцдаг. Улсын баяр наадмаар жуулчин хүлээн авах ямар ч боломжгүй. Бүр ичмээр. Наадмын 10 гаруй хоногт монголын 100 гаруй мянган хүн очоод л “түйвээчихдэг”. Наадмаас хойш наймдугаар сард тэр болгон хүн очих нь цөөрөөд ирэхээр жуулчдаа хүлээн авдаг болсон билээ. Тэрнээс баярын үеэр жуулчид хүлээж авах юм бол ичмээр.  Уг нь гадаадын жуулчид хүлээн авч байж Монголд аялал жуулчлалын экспорт хөгжиж эдийн засгийн ашиг олно. Тэрнээс Монголчууддаа хотод байгаа юмыг энд зарах ямар ч ашиггүй. Ерөнхий утгаараа Монголын эдийн засагт нөлөө байхгүй л гэсэн үг.

 

Монголчууд “ЗАВААН”

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Наадмаар монголчууд олон мянгаараа оччихдог учраас жуулчдыг багтаах зай байдаггүй гэж үү?

 

-Багтаах зай ч үгүй, тэр аймар бужигнасан нөхцөл байдал дунд жуулчдыг аваачих ямар ч боломжгүй. Наадмаар Хөвсгөл “гамшиг” болдог. Хэлэх үг байхгүй /шогшров.сур/.

 

-Гамшиг гэдгийг тодруулахгүй юу? Манайхан хэр цэвэрхэн, соёлтой аялдаг вэ?

 

-Заваан шүү дээ. Манай Монголчууд чинь согтуурч хөлчүүрхэх нь их. Шаардлага тавихаар “Эх орондоо байж та нараар заалгах юм уу” гэж агсамнана. Дуут дохиогоо оруулаад л хөгжмөө чангалаад л шөнөжин наргина.Хөвсгөл нуурын эргэн тойрон гурван мянган хүн хүлээн авах л даацтай. Гэр буудал бүх баазаа оруулаад шүү дээ. 100 мянган хүнийг нэгэн зэрэг хүлээн авахад зөвшөөрөлгүй ч гэсэн өнөө хэдэн гэр буудал л хэрэг болж байгаа юм. Тэгсэн ч багтахгүй тул өнөө хүмүүс майхантайгаа мишоктойгоо талаар нэг тарчихаж байгаа юм. Тусгай хамгаалалттай газрынхан нуурын эрэг рүү очуулахгүй гээд л нойр хоолгүй эргүүл хийгээд л байдаг. Хөвсгөлийнхөн хүний баас, шээс л цэвэрлэдэг улс даа. “Хөвсгөл” төслийнхөн аялагчдын бохирыг цэвэрлээд л явж байна. Нэг нь яваад л бохирыг нь цэвэрлэж амжаагүй байтал арынх нь ирэнгүүтээ “та нар яасан заваан юм” гээд л загнадаг. Хатгалынхан, орон нутгийнхан нуураа маш их хайрладаг. Ойр орчмоо цэвэрлэдэг болсон.

 

-Ил задгай бие засах явдал асуудал биз?

 

-Хөвсгөл төслөөс 50 ширхэг ариун цэврийн байгууламж барьсан. Тэр нь үр ашиг бага. Стандарт шаардлага хангахгүй юм. Манай монголчуудын нэг сэтгэхүй 00-д ажиллах хүн олдохгүй байна гэнэ. Тиймээс 00 бариад л орхисон. Манайхан маш бохир бие засдаг. Хоёр хүн ороод л дахиад хүн орохын эцэсгүй болгодог.

 

-Манайхан соёлтой болсон л гэдэг. Хогоо аваад явж сурсан уу?

 

-Ихэнх  нь хаяаад л байгаа. Хаясаар л байна. Авч явж байгаа нь хуучнаасаа их болсон. Бас “Хүслийн хад” дээр өргөл өргөдөг. Сая очсон идээ засаад тавьчихсан байгаа юм. Монголчууд үүнийгээ больмоор байна. Далай руу түрж орсон хошуу бий. Тэр хошуун дээр идээ цагаа өргөснөөс болж өргөсөн сүү нь өмхийрөөд ялаа батгана шаваад үргэлж бороо орж байгаа тул борооны усаар урсаад далайн ус руу ороод байна. Цэв цэнхэр ямар үзэсгэлэнтэй ус билээ. Гэтэл аажим аажмаар бохирдоод л байна.

 

Байгалийн сайханд аялах нь зөв ч байгууллагаараа архидах аялал биш

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Баяр наадам болж байна. Өнөөх 100 мянган хүн дахиад очно доо. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

 

-Хогоо хаяхгүй, ил задгай бие засахгүй байгаасай л гэж хүсэх байна. Майхантай аялж болоод байхад био 00 аваад аялж болно л доо. Хөвсгөл нуурынхан, тусгай хамгаалалттай газар нутгийн ажилчид цэвэрлэгчид биш үү дээ. Хогоо аваад л явчих хэрэгтэй. Байгалийн гоё сайхныг үзэж таних нь зөв. Гэхдээ танин мэдэхүйн талаас аялаасай. Тэрнээс хамт олноороо очоод л шөнөжин архидаад дуулж хуурдах нь сайхан аялал биш шүү дээ. Завиар давхина, живнэ, хүн амины хэрэг гарна. Хатгалын эмнэлэг аваар осолд орсон хүмүүсээр дүүрдэг. Цагдаа нар бүрэн хүчээрээ ажилладаг. Олон хүн очдог ч гэсэн дэс дараатай аялавал боломжтой. Гэтэл хонь, мал шиг чихдэг. Хотоос ирсэн гэхээрээ хөдөөний хүмүүсийг “мангар” гэж ойлгодог сэтгэхүйтэй. Хотоос ирсэн хүмүүс боловсрол нимгэн байх тусмаа хөдөөний хүмүүсийг доромжилж харьцана. Байгаль хамгаалагчдын хэлсэн үгийг хүлээж авахгүй сөргөлдөнө. Нутгаа хамгаалах чин хүсэлтэй нутгийн иргэдийн үгийг ойшоохгүй согтуу агсраад “Миний Монголын нутаг” дэвсгэр гэж цээжээ дэлдэнэ. Яахав жил ирэх тусам хүмүүсийн харилцаа хандлага сайжирч байна. Гэхдээ ийм хүмүүс байгаа учраас үүнийгээ ухамсарлаад утга учиртай, соёлтой байж тэр сайхан байгаль харсан юм чинь таашаалаа тээгээд буцаасай л гэж хүсэх байна. Бас ургамалыг анхаарч хайрлаасай гэж хүсэх байна. Дэлхийн байгаль цаг уурын өөрчлөлтийг тэнцвэржүүлж буй үндсэн ганц зүйл нь ургамал. Тиймээс хаана ч явсан ургамал, хөрсөө хайрлааасай.

 

-Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR MAXWELL:
Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
2020-09-30
хүүё чи бас даварсан орк нуур биш мөндөө байдагүйн за угаасаа далай ээж гэж нэрлэдийн малаа тэнд очвол шууд ална шүү новш минь нуур бузарлагч
2019-07-17
Хандлагаа зас:
Би энэ хүнийг мэднэ, амьдардаг зусдаг байшин нь л байдаг, ашиг олох ширхэг ч гэр байхгүй. хүнийг мэдэхгүй байж ямар муухай шууд харддаг харын сэтгэхүйтэй хүн бэ чи
2019-07-17
erguu gulug mine:
huwsguliim hun bur dalai gdg har zam tawiagui bhdaa manai huwsgul ymar bsniig mdhuu odoo ta nars boloood baas shees n duursen arhi tamhi piwo bugsuu archdag tsaas duuren bn mongol hun uzej bolnoo ghdee yumaa idej uugaad gedes ruu gee chihsen yum bol butsaagaad awaad yw iim archaagui gulugnuud bhaar mongolchuud jalgandaa hewtehgui yhawdee
2019-07-17
Та нар ирж бааас шээж, хогоо хаяад буцсмаао хөвсгөл нуур бохирлдож байна. Хөвсгөлийнхөн далай гэж хайралж, гүтэж хамгаалсаар та нарыг ирэх хүртэл цэвэр байлгалаа. Цэвэр усгүй болоод ирэхэд энэ хиртэй цэвэр устай нуур байтугай давстай цөөрмийг ч далай гэж шүтэх болно. Бид газар олгодоггүй. БОАЖЯ газар олгшодог гэдгийг унүиж ойлгочихоод бухимд. Ийм хүмүүс юмыг хайрлах сэтгэлгүй байдаг. Түүний нэг нь та байна. Хөвсгөл нуурыг далай гэж хүн бүхэн хэлсээр байх болно.
2019-07-16
Байгаль далайд цэвэр усны жижиг амьтдыг устгадаг нэг төрлийн замаг үүсч хурдацтай тархан усны чанарыг муутгаж байгаа тухай, энэ нь эргэн тойронд байгаа жуулчны баазын бохироос болсон тухай нэвтрүүлэг оросын тв-ээр гарч байна.та бүхэн youtube-ээс үзэх боломжтой. Орон нутгийн захиргаа буюу засаг ноёд амралтын баазын их хэмжээний зөвшөөрөл өгсөнөөс болсон гэж байна. Бид хөвсгөл нуураа хамгаалахын тулд тодорхой хязгаартай, хатуу шаардлагатай, ирэх эуулчдын тооны квоттой болмоор байна
2019-07-16
Бат:
Удахгүй уух усны төлөө тэмцэл эхлэх үед энэ цэнхэр сувдан нуураа баастайгаа холичихгүйсэн авч үлдэхсэн дээ
2019-07-13
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-13
DR. PRADHAN:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-13
Зочин:
Энэ доктор зөв асуудлыг хөнджээ, Цэрэнбат гэдэг сайд сая жуулчин авахаасаа өмнө, хаана авах, хэн авах, яаж авах гэж буйгаа яривал зүйтэй байна, Хөвсгөл даан ч хайран, одоо Буйрыг тийм болгож байна лээ яанаа, монголчуудаа, цэвэрхэн байж чадахгүй юу, хэлэхээр урдаас минь...гэнэ дээ
2019-07-12
Dr. louis:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад dr.louisclinic@gmail.com хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Учир нь бид бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл 918704214690 имэйл: dr.louisclinic@gmail.com whatsapp: 1- (725) 2017759 Үнэ: $450,000usd
2019-07-12
Иргэн:
ХАХАХАХА Алдын биш үү? манайхан.
2019-07-12
Mongolchuud yostoi baliar ulsuud hytaduudaas 7 dor
2019-07-12
Наадахь чинь далай биш нуур юм, иймхэн юмыг зөв хэлчихэж чадахгүй их сургууль төгссөн бас доктор гээд байгаа, Монголчууд наад нуурыг чинь сүйдлээгүй , ашиг олох гэж ядсан та мэтийн хувалзнуудаас болж нуур бохирдож байгаа юм, иймхэн юм олж харахгүй харалган доктор уу. Газар олголтоо цэгцэл байгаль хамгаалагч мэргэжлийн хяналт төрийн байгуулллага юу хийсэн юм, яагаад Хөвсгөл нуурыг үзэх гэсэн Монгол хүн буруутан болох гэж зөв зохион байгуулаагүй бэртэгчингүүд л буруутай шүү. Ойлгож ав малаа оркоо
2019-07-12
хүүё чи бас даварсан орк нуур биш мөндөө байдагүйн за угаасаа далай ээж гэж нэрлэдийн малаа тэнд очвол шууд ална шүү новш минь нуур бузарлагч
erguu gulug mine:
huwsguliim hun bur dalai gdg har zam tawiagui bhdaa manai huwsgul ymar bsniig mdhuu odoo ta nars boloood baas shees n duursen arhi tamhi piwo bugsuu archdag tsaas duuren bn mongol hun uzej bolnoo ghdee yumaa idej uugaad gedes ruu gee chihsen yum bol butsaagaad awaad yw iim archaagui gulugnuud bhaar mongolchuud jalgandaa hewtehgui yhawdee
Та нар ирж бааас шээж, хогоо хаяад буцсмаао хөвсгөл нуур бохирлдож байна. Хөвсгөлийнхөн далай гэж хайралж, гүтэж хамгаалсаар та нарыг ирэх хүртэл цэвэр байлгалаа. Цэвэр усгүй болоод ирэхэд энэ хиртэй цэвэр устай нуур байтугай давстай цөөрмийг ч далай гэж шүтэх болно. Бид газар олгодоггүй. БОАЖЯ газар олгшодог гэдгийг унүиж ойлгочихоод бухимд. Ийм хүмүүс юмыг хайрлах сэтгэлгүй байдаг. Түүний нэг нь та байна. Хөвсгөл нуурыг далай гэж хүн бүхэн хэлсээр байх болно.
Монгол төр энэ асуудлыг зохицуулах ёстой, орон нутгийн удирдлага тэр хавийн газарыг авилгалаар шийддэг, Жуулчны баазад тавих шаардлага баймаар л юм, тэгэхээр Монголчууд буруугүй, дарга нар буруутай нь харагдаж байгаа биз, 30 жил эрэг дээр нь амьдарчихаад иймхэн зүйл олж харж чадахгүй байгаа нь өөрөө энэ газрын асуудалд орооцолдсон байна , хувийн ашиг сонирхол асар их байна гэж үзэхээр байна. Энэ авгай бодвол хэдэн гэр бариад нуурыг завааруулж л байгаа байх даа,
2019-07-12
Хандлагаа зас:
Би энэ хүнийг мэднэ, амьдардаг зусдаг байшин нь л байдаг, ашиг олох ширхэг ч гэр байхгүй. хүнийг мэдэхгүй байж ямар муухай шууд харддаг харын сэтгэхүйтэй хүн бэ чи
үнэн дээ үнэн, Монголынхоо байгалыг Монголчууд л өөрсдөө сүйтгэж байна
2019-07-12
сайхан ярилцлага байна даа хаа газрын оркуудыг яалтай вэ
2019-07-11
Mmmmm:
End tend suu tsatsaj zavaaruulahaa bolio teged yu chini ch butehgui
2019-07-11