Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн төлөөлөл оролцлоо
2019-07-10

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Томъёоллын дэд ажлын хэсэг өнөөдөр (2019.07.10) хуралдлаа.

 

Тус дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Б.Батчимэг, Улсын Их Хурлын гишүүн асан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гавьяат хуульч Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Доржханд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Д.Энхгэрэл, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам нар ажиллаж байгаа юм.

 

 

Улсын Их Хурлын удирдлагууд, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс тус тус хүсэлт гаргасны дагуу дэд ажлын хэсгийн өнөөдрийн хуралд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, хэлбичгийн ухааны магистр Н.Нарангэрэл оролцов.

 

Улсын Их Хурлын байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хуралдаануудын явцад гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн томъёолж ажиллаж байгаа талаар Э.Түвшинжаргал дарга танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн үг үсэг, цэг таслал бүр нь тодорхой утга агуулгатай байдаг тул томъёолол бүрийг нарийн шүүж, ээлжит хэлэлцүүлэгт бэлтгэх ёстой учир үүн дээр хэлбичгийн мэргэжилтнүүдийн оролцоо шаардлагатай гэдгийг Улсын Их Хурлын удирдлагууд тэмдэглэж байсныг тэрбээр хэлж байв.

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэхэд санал бүрийн томъёоллын талаар санал хураалт явуулах хуулийн зохицуулалттай. Санал хураалтаар Улсын Их Хурлын нийт гишүүдийн 3/4 буюу 57 гишүүний дэмжлэг авсан тохиолдолд төсөлд тусах учир энэхүү өндөр босгыг давж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдах томъёолол бүр утга агуулга, найруулгын алдаа мадаггүй байх ёстой гэдгийг дэд ажлын хэсгийн дарга тэмдэглэн хэлсэн. Цаашид Улсын Их Хурлаар төслийн томъёоллын асуудлыг нарийвчлан хэлэлцэх юм байна.

 

Ингээд Томъёоллын дэд ажлын хэсгийн дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн энгийн болон хууль зүйн техникийн хувилбар тус бүрийг, хоёр дахь шатны хэлэлцүүлгийн явцад Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналууд, тэдгээрийн тайлбар, үндэслэл, хэлэлцүүлгийн шатанд нээлттэй үлдээд буй найман асуудлаарх 10 заалтыг хамтад нь Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлд хүлээлгэн өгөв.

 

Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь 2015 оны хоёрдугаар сард батлагдсан Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж, нийтээр хэвшүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг болохыг Н.Нарангэрэл дарга танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томъёолол, найруулгын алдаа мадаг, зөв бичгийн дүрмийг хянаж, хамтран ажиллахдаа баяртай байх болно гэлээ. Хурлын үеэр цаашид төслийн хэлэлцүүлгийн явцад Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцох хүсэлтээ илэрхийлсэн.

 

Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2018 онд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан толь”-ийг батлан хэвлүүлж, бүх нийтээр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах үүргийнхээ хүрээнд Улсын Их Хуралтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хувилбар дээр хамтран ажиллахаар боллоо. Мөн өнөөдрийн хүлээлгэж өгсөн төслийн эх болон бусад материалыг судалж үзээд, шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Томъёоллын дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах боломжтой гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-11
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-11