Yomiuri: Ким Жон Ун өнөөгийн төрийн байгууллыг хэвээр хадгалахыг чухалчилж байна 
2019-07-10

Зургаадугаар сарын дундуур Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй уулзах үеэрээ “өнөөгийн эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлах биш харин төрийн байгууллыг хэвээр хадгалах нь Пхеньяны хувьд нэн тэргүүний ач холбогдолтой” хэмээн онцолсон талаар Японы Yomiuri  сонин дипломат албанаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 


“Бид хориг арга хэмжээг цуцлуулах талаар нэг их чухалчилахгүй байна. Одоо хамгийн чухал нь манай улс төрийн системийн аюулгүй байдлыг хангах явдал юм” хэмээн Ким Жон Ун мэдэгдсэн байна.

 
Түүнчлэн дээрх уулзалтын үеэр Ким Жон Ун Вашингтонтой хийх цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрийн явцыг хэвийн болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсний дээр АНУ дайсагнасан бодлогоо зогсоож, БНАСАУ-ын төрийн байгууллыг хэвээр хадгалахын чухлыг хүлээн зөвшөөрвөл Пхеньян цөмийн зэвсэгтэй байх шаардлагагүй гэдгийг онцолжээ. 


Ши Жинпин энэ байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлээд гуравдагч орнууд оролцож эсвэл цэргийн замаар БНАСАУ дахь эрх баригчдыг солихын эсрэг  Хятад улс зогсоно хэмээн мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-11
irgen:
mash zov, baruuniihan chin ali neg ulsiin systemiig ustgaaj ulsiig suiryyleed haychihdag olon jishee baina
2019-07-10