Хүй долоо: Баярлах "эрхгүй" баатрууд
7-11

 

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1400 гаруй алба хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байгаа юм.

 

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албанаас эдгээр алба хаагчдыг ая тухтай орчинд ажиллаж, амрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн "Түр хүрээ"-г байгуулаад байна. 

 

ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав "Наадмын хамгаалалтад гарч буй 1400 алба хаагчдын байрлах байр, хоол хүнс, шаардлагатай бүхий л зүйлсээр бүрэн хангаж ажиллаж байна.

 

Цагдаагийн байгууллагаас жил болгон баяр наадмын үеэр наадамчин олныхоо амар тайван, аюулгүй наадах бүхий л нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж, хамгаалалтанд гардаг. Энэ ажлын хүрээнд ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны хамт олон Хүй Долоо худагт хамгаалалтанд гарч буй алба хаагчдыг байрлуулах “Түр хүрээ”-г баяр наадмаас нэг сарын өмнө бэлтгэл ажилдаа орж, бүх талын зохион байгуулалтыг хийж ажилладаг. Өнөөдөр “Түр хүрээ”-нд цагдаа, дотоодын цэргийн 30 гаруй анги байгууллагын 1400 орчим алба хаагч, ДХИС-ийн сонсогчид, олон нийтийн болон гэрээт цагдаа нар хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчдын хувьд 9-өөс эхлээд 12-ыг дуустал энд байрладаг. Манай албанаас жил ирэх тусам “Түр хүрээ”-гээ улам сайжруулж, тохижуулж байна. Тухайлбал, талбайгаа тойрсон явган хүний зам, гэрэлтүүлэг, авто машины зогсоол зэргийг бүрэн шинэчиллээ. Мөн алба хаагчдыг энд ая тухтай байрлаж, амраахын тулд сагсны талбай, хөлбөмбөгийн болон гар бөмбөгийн талбайг засч тохижууллаа.

 

Түүнчлэн алба хаагчдынхаа хүнсний болон эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн багийг энд байршуулж байна. Дээрх бүх ажлаас гадна хувцас, хангамж, хоол хүнс, техник хангамжаар бүрэн хангадаг. Мөн бүх автомашин, мотоциклиудын бүрэн бүтэн байдлыг хангаж ажилладаг" гэлээ.

 

Энэ жилийн хувьд нар хур тэгширсэн сайхан жил болж байна. Наадамчин олныхоо аюулгүй байдлын төлөө ажиллаж буй нийт алба хаагчиддаа аюул, осолгүй найдвартай ажиллахыг хүсье.

Shuud.mn
Сонин хачин
Батаа:
Хийдэг ажлаа л хийж байгаа шүү дээ хар ажил хийгээд хөдөлмөрөө хурган боссуудад мөлжүүлээд нийгмийн гологдол болоод явахаас хамаагүй амархан ажил за
2019-07-16
Рдп:
ЦАГДАА ДАРГА ЦЭРЭГГҮЙ СЭТГЭЛЭЭСЭЭ АЖИЛЛАХ ЮМ ДАА. ХАРИН Ч ЯМАР Ч ШОУ РЁКЛАМ ПОП ЭНД АЛГА. ОНЦГОЙН ЛУЙВАРЧИН ДАРГА НАР АВРАГЧ ГАЛ СӨНӨӨГЧДИЙНХӨӨ НЭР СҮР ДОР ШОУ ХИЙЖ ПОПРОХООС ӨӨР ЮМ АЛГА. 6 ХАН САРЫН ДОТОР 50 ИАД ХҮН ГОЛ УСАНД АМЬ НАСАА АЛДЖЭЭ.ХЭЗЭЭ ИИЙМ ТООН ДҮН МОНГОЛД БАЙГААГҮЙ. ТЭД АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БНА. ОНЦГОЙ АЛБАНД ТООНООР ОРЖ ИРЭЭД ЭНЭ АЛБААР ТОГЛОЖ ДУУСЛАА. ХҮҮХЭН БАДРАЛ ЗЭВСЭГТ ХҮЧИН ОНЦГОЙГООС ХӨӨГДӨЖ БАЙСАН АРИУНБУЯН ЧҮЛТЭМСҮРЭН НЭРГҮЙ Г.М УРТ ЦУВАА БНА ДАА.
2019-07-13
Өөрсдийн сонгосон мэргэжлийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж бна. Худлаа цаасан малгай хэнд хэрэгтэй юм.
2019-07-11