Азербайжаны Ерөнхийлөгч монголчуудад мэндчилгээ дэвшүүллээ 

img

Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баярын  мэндчилгээ дэвшүүлсэн захидал илгээсэн талаар report.az мэдээллээ. 


Захидалд “Хүндэт ноён ерөнхийлөгч өө. Өөрийн болон Азербайжаны ард түмний нэрийн өмнөөс Танд мөн танай бүх ард түмэнд Үндэсний баярын өдрийг тань тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Азербайжан, Монголын нөхөрсөг харилцаа, манай хоёр орны хамтын ажиллагаа хоёр ард түмний ашиг сонирхолд нийцэн урагш улам хөгжин, өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Энэхүү баярт өдөр Танд эрүүл энх, ажлын амжилт, нөхөрсөг Монголын ард түмэнд үргэлжид энх  тунх, сайн сайхан явахыг хүсэн ерөөе!  ” гэжээ. 
 

 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mgl:
Baku hot mash goe hot
2019-07-13