Чингис хаан минь ээ, эх нутаг, элгэн садан монголчуудаа үеийн үед ивээгээрэй
2019-07-11

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын  813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадам эхэллээ.  Төрийн их хонжингийн тэргүүлсэн есөн цагаан морьтон төрийн есөн хөлт тугийг төв цэнгэлдэх хүрээлэнд байрлууллаа.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Үндэсний их баяр наадмыг Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, үг хэллээ.  Түүний үгийг бүрэн  эхээр  нь  хүргэж  байна.

 

 

Монгол туургатнууд аа, Та бүхэнд монгол түмний их цэнгэл үндэсний баяр наадмын дэлгэр мэндийг өргөн дэвшүүлье. Өнөө жил  Монгол тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаал тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жил, наашлаад Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна. Түүхийн эдгээр тод тооллыг хэрэглэж хэвшсэн нь явдал нь бид энэ түүхээрээ бахархаж, тусгаар Монгол Улсынхаа уг үндсийг мандуулан сэргээхийнхээ зэрэгцээ сургамж захиасыг авахын тулд юм гэдгийг сануулъя.

 

Түүх соёлоо танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх үүрэг хариуцлага, ухаарал, төлөвшил сууж байдаг юм. Тэр тусмаа Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж, энх амгалан тогтоож явсан өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн хамгийн том бахархал юм. Наадам бол монголчууд бидний өвөг дээдэс, түүхт эх нутагтаа үзүүлж  буй өргөн хүндлэл, дээдсийн сүр сүлд, ивээл хүчийг хурайлсан бэлгэдлийн цогцолбор, зан үйл хийгээд өнө эртнээс уламжлан  авч яваа их соёл, хүн бүрийн сэтгэлд хөөр баясал илэрдэг бахархал, ёслол, баяр билээ. Төрт ёсны их баяр наадмаараа түүхт соёлынхоо их улбааг дэвжээж, хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, улам хүчийг үзэн барилдаж, эрдэмт уяачид маань ажнай монгол морьдоо уралдуулж, мэргэн харваачид маань эрхийн эрч, хараан цэцийг сорин түмэн олноо баясган цэнгүүлсээр байх учиртай.

 

Эрийн гурван наадам гэх нэршлээсээ эхлээд хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын мэргэн харваа бол монгол эр хүний эрдэм чадал, үнэлэмж шалгуурыг тодорхойлж ирсэн эртний түүхт уламжлал ёс. Монголчууд эр хүний энэ гурван эрдэмт тулгуурлан эх түүхээ бүтээж, өв соёлоо цогцлоон, гүрэн улсаа байгуулж явсан. Монгол төрийн их наадам нь та бидний бие сэтгэлээрээ монгол хүн гэдгээ ойлгож, ижилсүүлдэг баяр мөн. Түүнчлэн Монгол хэмээн давтагдашгүй өвөрмөц соёлтой, ялгамжтай үндэстэн болохыг илтгэдэг үйл явдал юм. Энэ баяраараа бид эртний түүхт Монголынхоо бахархлыг бадрааж, үндэснийхээ соёлыг мандуулдаг. Тийм ч учраас гайхамшигт монгол наадмыг ЮНЕСКО-д бүртгэж, дэлхийн соёлын өв хэмээн тодорхойлсон юм.

 

Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн хүндэт зочид, жуулчид, анд нөхдөдөө тусгайлан талархал илэрхийлье. Монгол оронд зочилж, монгол наадмыг таалан болгооно уу.

 

Эрхэм соёлт наадамчид аа, дэлхий даяар тархан суурьшсан хүн бүр монгол наадмаа сэтгэл тэнүүн,бахархал дүүрэн, өлзий тэгш тэмдэглэхийг ерөөе. Сайхан наадаарай.

 

Наадмын дараагаас Үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай үе тохионо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохын эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал, хариуцлагатай оролцох нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя.

 

Их Эзэн, эцэг дээдэс Чингис хаан минь ээ.

Хүлэг морьд чинь хурдан байна

Хүчид бөхчүүд чинь мэхтэй байна

Эрмэг харваачид чинь мэргэн байна.

Эх нутаг, элгэн садан монголчуудаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй.

 

Мөнх тэнгэрийн таалал ивээл дор Монгол наадам эхэллээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Л.Цэрмаа:
Дээл хувцас өнгө царай яах вэ хэлэх үг хийх ажлын зааж хэлж шүүмжлэмээр .цаас урхаас цоорохгүү хүн хэлхээс наана санахгүү шүүдээ
2019-07-18
л.Цэрмаа:
Дээл хувцас яах вэ хачин юмаа хэлэх үг хиих ажлын зөвлөөч иргэдээ.
2019-07-18
Эрх мэдэлгүй хүнийг ингээд яах вэ олноороо түрий бариад гаргасан шаардлага шийдвэр нь хэрэгжихгүй байгааг харж л байгаа шүү дээ
2019-07-13
Наадмын нээлт одоогийн байгаа байдалдтай адил болж. Ажлаа хийхийн оронд Чингис хаанд найдаж суух болобтой манай одоогийн удирдагчид ичмээр юм
2019-07-12
Т. ОД:
Харин ч зөв, ёрөнхийлөгчтэй болсон бид азтай Монголчууд. Монгол ялж л явна шүү. Энд хэн ёу гэж зориуд гутааж бичиж байгаа нь,өөрөө нэлээн муу ёманд холбогдож шалгагдаад сандарч яваа ганц нэг хүмүүс, хэд дахин мэссэж бичсэн байна.
2019-07-12
Т. ОД:
Харин ч зөв, ёрөнхийлөгчтэй болсон бид азтай Монголчууд. Монгол ялж л явна шүү. Энд хэн ёу гэж зориуд гутааж бичиж байгаа нь,өөрөө нэлээн муу ёманд холбогдож шалгагдаад сандарч яваа ганц нэг хүмүүс, хэд дахин мэссэж бичсэн байна.
2019-07-12
Бушуухан тонилж үз. Боловсролгүй, сэтгэлгүй, хамгийн гол хор хутгаж монгол түмнийг самууруулсан новш.
2019-07-12
Тийм шүү. Ийм юм улсын ерөнхийлөгч хийж бх гэж
2019-07-11
Heniig songosonoo oilgoh l heregtei bodoh heregtei. Mongolchuud uursduu jaahan uhaantai baisan bol Enkhbold Ganbaatar ene 3 ursulduh hemjeen doroitoh baidald arai ch orohgui baisan shuu dee.
2019-07-11
Тийм шүү. Ийм юм улсын ерөнхийлөгч хийж бх гэж
Зочин:
Дээл яахвэ.нээлт муу байлаа.Ёстой нэг балай юмаа.Хүмүүс хөгжөөд байдаг нээлт хоцрогдоод байдаг
2019-07-11
Иргэн:
Арай л бараан дээл юмаа
2019-07-11
Л.Цэрмаа:
Дээл хувцас өнгө царай яах вэ хэлэх үг хийх ажлын зааж хэлж шүүмжлэмээр .цаас урхаас цоорохгүү хүн хэлхээс наана санахгүү шүүдээ
л.Цэрмаа:
Дээл хувцас яах вэ хачин юмаа хэлэх үг хиих ажлын зөвлөөч иргэдээ.
Heleh ugee sain zuvluj unshmaar um aa.bas l khaand naiddag heveeree .....oyun uhaant mongol hund naidaj amidar
2019-07-11
Mongol:
Urd zugiin shud ni yarzaisan yamaan omogt umhii hunii huuhed bn. Iim yumand bitgii umhii amaaraa orolts.
2019-07-11
Zochin:
Etseg uvguduu unu munhud deedlen bishirch shutej yavah ni Mongol hunii yos. Yagaad gevel bid aguu ih Chingis haani urgeljlel. Chi bol urd zugiin umhii hunii udam bn.
2019-07-11
наадмын нээлт:
Ийм даварсан хулгайчдыг шалгаж идсэн уусны нь нөхөж төлүүл. Үнэхээр ядмаг нээлтийн ажиллагаа болсон. Гадныхнаас ичсэн гэж…Ер нь жил бүр нээлт гэж балайрахаа ч боливол таарна. Ямар хэрэгтэйн. Хэсэг бусаг хулгайчид баяжих замаа засахаас өөр олигтой үзүүлбэр алга. Энэ жилийнх бүр арай л муу наасан. Монголын ирээдүй бүрхэг байнөө.
2019-07-11
өмхиии шээс хужаагиин гар хөл блсн т1 ал
2019-07-11
Д.Пүрэвжав:
Ноён ууланд монголын түүх оршиж байна. Хамгаалах ёстой. Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга.хамгаална. Монголчууд хүлээсээр байна.
2019-07-11
Эрх мэдэлгүй хүнийг ингээд яах вэ олноороо түрий бариад гаргасан шаардлага шийдвэр нь хэрэгжихгүй байгааг харж л байгаа шүү дээ
эцэг, өвгөдгүй новшид зориулав.:
Эцэг, өвөгдөө дээдлэх ёс Монгол хүн бүрт байдаг юм.
2019-07-11
xa xa ali 800 garui jiliin umnu uhchihsen hun Mongolchuudiin iveene genuu. Ork yumaa genko
2019-07-11
Mongol:
Urd zugiin shud ni yarzaisan yamaan omogt umhii hunii huuhed bn. Iim yumand bitgii umhii amaaraa orolts.
Zochin:
Etseg uvguduu unu munhud deedlen bishirch shutej yavah ni Mongol hunii yos. Yagaad gevel bid aguu ih Chingis haani urgeljlel. Chi bol urd zugiin umhii hunii udam bn.
эцэг, өвгөдгүй новшид зориулав.:
Эцэг, өвөгдөө дээдлэх ёс Монгол хүн бүрт байдаг юм.