12 хүүхэд төөрчээ
2019-07-11

 

Их баяр наадмын өдрүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр телевизүүд, цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр наадамчин олонд сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байна.


Өдрийн 15 цаг 20 минутын байдлаар 12 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн, одоогоор гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй.

 

Худалдаа үйлчилгээ эрхлэж байгаа иргэн, аж ахуй нэгжэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга зөвлөмжийг өгч, бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлж эцэг, эхийн утасны дугаартай бугуйвчийг тараан, гадаадын иргэдэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин