М.Зоригтбаатар: Төөрсөн 15 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өглөө
2019-07-11

 

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Энэ жилийн үндэсний баяр наадмаар цагдаагийн бие бүрэлдэхүүн Төв цэнгэлдэх хүрээлэнд  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Баяр наадмын эхний өдөр хэв журмын байдал ямар байгаа талаар  Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Зоригтбаатараас тодрууллаа.

 

-Цагдаагийн байгууллага баярын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

 

-Энэ жилийн баяр наадам, амралтын өдрүүдэд иргэдийн  аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжлэн ажиллаж байна. Нийтдээ 1400 гаруй алба хаагчид ажиллаж байна. Хэв журмын хамгаалалт, авто болон явган эргүүл, морьт, нохойтой эргүүлж хийж байна. Жуулчдад оюутан цагдаа ажиллаж байгаа. Өнгөрсөн баярын өдрүүдэд 4485 зөрчил илэрч, 150 гэмт хэрэг шалгагдаж байсан. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10 дугаар хаалга дээр цагдаагийн хэлтгэс гарган ажиллаж, цагдаагийн ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллийг авч ажиллаж байна. Үүнээс гадна энд хяналтын камер, удирдлагын, халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс ажиллаж байна. Цагдаагийн байгууллага Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 68 камер байрлуулсан. Эдгээр камераар хяналт тавьж ажиллаж байна. Үүнээс 12 камер нь хүний царай таньдаг.  Цагдаагийн нэгдсэн санд бүртгэлтэй халаасны хулгайн гэмт хэрэгт бүртгэгдсэн 600 гаруй этгээдийг бүртгэсэн байдаг. Хэрвээ энэ өдрүүдэд урьд нь халаасны хулгайн хэргээр  бүртгэгдсэн этгээд камерт бичигдвэл фейс систем таниад, сигнал өгнө.

 

-Одоогийн байдлаар ямар нэг зөрчил, гэмт хэрэг бүртгэгдэв үү?

 

-Одоогийн 15:00 цагийн байдлаар 120 мянгатын автобусны буудал дээр халаасны хулгайн нэг хэрэг бүртгэгдсэнийг үйлдэл дээр нь илрүүлж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулж байна.

 

Эцэг эхээсээ 15 хүүхэд төөрсөн байна. 14-ийг нь олж, эцэг эхэд нь хүлээлгэж өгсөн. Нэг хүүхдийг аав нь ирж авах гээд хүлээж байна. Хаалгаар орж ирэх, худалдаа үйлчилгээ хийх, зурагаа зэрэг үедаа хараа хяналтаа сулруулснаас бага насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрч байна. Тиймээс эцэг эхчүүд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин