540 харваач цэц мэргэнээ сорьж байна
2019-07-12

Үндэсний баяр наадмын сурын харваа өнөөдөр үргэлжилнэ. Үндэсний баяр наадмын сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ сорьж байна. Энэ жилийн баяр наадмын сурын харваанд хамгийн ахмад нь 78 настай Д.Ренчинханд, хамгийн залуу нь 18 настай Цэцэг-Өлзий байна. Хүндэт харваач Д.Ренчинханд:

 

-Эзэн Чингисийн чулуунд сийлсэн эртний түүхтэй сур харваа гэдэг эх нутаг, ард түмнээ хамгаалах зэвсэг нь, ан гөрөөс намнаж идэх хоолоо залгуулж байсан олон түүх, ач холбогдолтой гэдгийг онцолсон. Д.Ренчинханд гуай 30 гаруй жил Үндэсний сурын харвааны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. 

 

Энэ жил Сурын харвааны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, шинэчлэгдсэн байна. Өчигдрийн тухайд  хана сурын харвааны 20 суманд алдалгүй 20 оносон дөрвөн харваач тодорсон байна. Цаг агаар тогтуун, харваачдын бэлтгэл сургуулилт өндөр учир харваачдын оноо өндөр гарах байх гэж зохион байгуулагчид үзэж байна. 

 

Өнөөдөр сур харвааны цэц мэргэд тодрох юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин