Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно
2019-07-12

Малчид, иргэд, наадамчидын анхааралд: 12, 13-нд баруун аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, төв, говь болон зүүн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байх тул наршилт, үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.  

 

2019 оны 07 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх:  Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Борооны өмнө салхи түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  15-20 градус, Их нууруудын хотгор болон Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, говь тал, хээрийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 28-30 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин