Буриад: Монгол судлаачдын олон улсын зуслан арга нээгдлээ
2019-07-12

 

Буриад улсад Олон улсын монгол судлаачдын зуны зуслангийн хүрээнд буриад судлалаар суралцагсдад зориулсан зуны зуслан нээлтээ хийсэн талаар Вести мэдээллээ.


Энэ зусланд Буриадын Еравнинск, Кижингинск, Курумканск, Закаменск, Жидинск, Иволгинск аймгуудаас ирсэн ахлах ангийн сурагчид, мөн Монгол улсын Дорнод аймийн Дашбалбар сумын сурагчид хамрагдаж байгаа аж. 


Зуслангийн эхний өдөр албан ёсны нээлт, сурагчид өөрсдийгөө танилцуулах арга хэмжээ болж, Өвөр Монголын Багшийн их сургуулийн Эрэний олон улсын дээд сургуулийн багш Ч.Алтанцэцэг үндэсний бэлэг дурсгалын зүйлс бүтээх технологийг зааж, Монгол улсын их сургуулиас очсон багш нар монгол хэлний түүх болон өнөөгийн байдлын талаар лекц уншжээ. 


Зуслан арга хэмжээнд хамрагдаж буй оролцогчид долоо хоногийн хугацаанд хуучин монгол бичгийн каллиграфи сурч, утга зохиолын хэлэлцүүлэг өрнүүүлэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин