ВИДЕО: Меркелийн бие дахин тавгүйрхэв 
2019-07-12

 

Германы канцлер Ангела Меркель Берлин хотноо Финляндын Ерөнхий сайд Антти Риннетэй уулзах үеэрээ бие нь тавгүйрхжээ. Дүрс бичлэг дээрээс харахад канцлер амандаа ямар нэг юм шивнэн, чичирж байх аж. Амандаа чухам ямар үгсийг давтан хэлж байсныг уруулын хөдөлгөөнөөр унших мэргэжилтэн Жудит Хартер ВВС агентлагт мэдээлсэн байна. 


Түүний өгүүлснээр, Меркель “би чадна” гэсэн үгийг олон давтан хэлжээ. 


Энэ нь хоёр орны төрийн дуулал эгшиглэж байх үед болсон бөгөөд Финляндын Ерөнхий сайд Меркелийн энэ байдалд огт анхаарал хандуулахгүй зогсож байгаа нь дүрслэгджээ. Энэ явдлын дараа Ангела Меркель сэтгүүлчдэд хандан өөрийнх нь бие зүгээр, санаа зовних шалтаг байхгүй хэмээсэн байна. Гэвч пүрэв гаригт Данийн Ерөнхий сайдтай уулзах үеэрээ төрийн дуулал эгшиглэхийг суугаагаараа сонсчээ. 


Канцлер ийнхүү уулзалтын үеэр бие нь тавгүйрхсэн нь сүүлийн сар орчмын хугацаанд гурвантаа тохиолдож байгаа юм. Зургаадугаар сард тэрбээр Берлин хотноо Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэр мөн л хамаг бие нь чичирж байгаа нь телевизийн дуранд буусан байв. Үүнийгээ Меркель гадаа маш халуун байсны дээр усгүйдснээс болсон гэж тайлбарлаж байлаа. Харин үүнээс хэд хоногийн дараа Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзах үеэр мөн л чичирж, түүнд аягатай ус өгсөн ч татгалзаж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Эмэгтэй хүний хүрч болох улс төрийн өндөрлөгт гарсан даа дэлхий мэддэг болсон ш дээ одоо амарч эмчлүүлсэн нь дээр дээ тархи толгойгоо амраа...
2019-07-16
Яанаа энэ эмэгтэй одоо зүгээр сайхан амраад байжийж болдгүйм байхдаа, ингэн ингэн зогсож байх хэрэг бдаг л юм байхдаа, энэ чинь одоо нэг өвчин л дөө, эрүүлсаруул хүн юу гэж ингэхэв дээ, ингэж байгаад нэг өдөр унаж байж болих гээд бгаам бхдаа
2019-07-16