Дөрвийн даваа: Дархан аварга Г.Өсөхбаяр, арслан Р.Пүрэвдагва нар өвдөг шороодлоо
2019-07-12

Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Энэ даваанд улсын аварга, арслангууд аймгийн цолтнуудтай оноолт таарсан. Улсын дархан аварга Г.Өсөхбаяртай цэргийн заан О.Батжаргал оноолт таарч, давлаа. Ингэснээр дархан аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодов.

 

Мөн Улсын арслан Р.Пүрэвдагва уналаа. Тэрбээр аймгийн арслан Ц.Сандагдорж оноолт таарч, өвдөг шороодлоо. 

 

Энэ даваанд улсын заан Н.Түвшинбаяр өвдөг шороодлоо. Тэрбээр аймгийн арслан Б.Бат-Амгалантай оноолт таарсан юм.

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сайхан лбөх шдээ ямар сонин юм бэ ?? ?
2019-07-12