Трамп өөрийгөө суутан гээд өрсөлдөгчдөө доромжилжээ 
2019-07-12

Америкийн төрийн тэргүүн Твиттер хуудсаараа дамжуулан өрсөлдөгчдөө доромжилсон хэвээр баййгаа талаар Известия мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, долоодугаар сарын 11-ний өдөр тэрбээр хуурамч хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн сүлжээнээс хэрхэн ялгардаг талаар жиргэжээ.түүний өгүүлснээр Трампыг албан тушаалаасаа буусны дараа  зарим хэвлэлүүд олон нийтийн зүгээс дэмжлэг авч чадахгүйн улмаас дампуурах гэнэ. Тиймдээ ч хуурамч хэвлэлийнхэнд итгэл алдарсан америкчууд чухамхүү өөрийг нь сонгоно гэж үзэж байгаа аж. 


“Өнөөдрийнх шиг гайхалтай, ухаантай, жинхэнэ суутан биш харин нойрмог Жо Байден, Альфред Ньюман эсвэл маш ууртай, эцэнхий Покахонтасын хувилбар Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон байхаар төсөөлж чадах уу ” хэмээн Америкийн тэргүүн онцолжээ. 


Альферд Ньюман гэдэг нь шог зургийн баатар бөгөөд Трамп ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Пит Буттижичийг нэрлэсэн бол мөн л Ардчилсан намын сенатч Элизабет Уорреныг уугуул америк гаралтай тул Покахонтас хэмээн нэрлэсэн байна. 


Өмнө нь, Трамп Байденыг “ой ухаан муутай” хэмээж, “өмнөх шигээ байхаа больсон” гэж мэдэгдэж байлаа. Өрсөлдөгчид нь ч үүний хариуд нэг бус удаа ширүүхэн мэдэгдэл хийж байв. Тухайлбал, сенатч Уоррен 2020 онд Трамп Ерөнхийлөгч болж чадахгүйн дээр эрх чөлөөтэй алхаж явна гэсэн ч баталгаа байхгүй хэмээн мэдэгдэж байлаа. 


Дашрамд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2020 онд болно. Өнгөрсөн зургаадугаар сарын 16-нд Фокс Ньюс телевизийн захиалгаар хийсэн санал асуулгаар Трампын гол өрсөлдөгч нь дэд ерөнхийлөгч асан Жо Байден гэсэн дүн гарсан юм. Тодруулбал санал асуулгад оролцсон хүмүүсийн 49 хувь нь Байден харин 39 хувь нь Трампыг дэмжинэ гэж хариулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Apple iPhone XS MAX/Samsung Galaxy S10+/Huawei P30 Pro/Huawei Matebook X Pro:
Apple iPhone XS MAX 512GB $850 USD, iPhone XS $800 USD, iPhone X $600 USD, Samsung Galaxy S10+ $700 USD, Google Pixel 3 XL $550 USD, Huawei P30 Pro $600 USD, Huawei Matebook X Pro, Razer Blade Pro Laptop $950 USD, DJI Osmo Pocket Handheld $250 USD {Brand New & 100% Original} Skype Chat: mobiletradeaccess Whats-App: +447452057396 LINE CHAT: mobiletradeaccess
2019-07-20
Kkk:
Trump dahig songogdonoo! Barisan ch alzahgui!
2019-07-15
Z:
Ene eronhiilogch zonogtoj bna
2019-07-14
TRUMP MAKES AMERICA GREAT!!!:
YHEN SH D. AMERIKAD TRUMP SHIG UXAANTAI ERUNXIILEGCH XEZEE CH BAIGAAGUI YUM SHUU. DARAAGIIN ERUNXIILEGCHIIN SONGUULIAR TRUMP DAXIN SONGOGDONO.
2019-07-13
нэр:
zѳнѳг тэнэг
2019-07-12