НМХГ: Зөвшөөрөлгүй худалдсан архи, пивыг хураан авлаа
2019-07-12

НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор баяр наадмын үеэр нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт 400 улсын байцаагч байнгын урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

 

 

Хяналт шалгалтаар 2019.07.12-ний 13 цагийн байдлаар Төв Цэнгэлдэх хүрээлэнд- зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдаа хийж буй 5 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, дэвтэргүй 40 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглож, 1 ААН-ын муудсан 5кг хонины махыг хурааж устгалаа. Мөн 7 ААНБ, 2 иргэний цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдлыг хангуулж, 1 иргэний ашиглалтын шаардлага хангахгүй цахилгааны утсыг хурааж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

 

Хүй долоо худаг-т 13 цагийн байдлаар зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 6 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хуурамч дэвтэртэй 5 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглолоо. Хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж согтууруулах ундаа зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн архи-32ш, пиво-25ш хураан авлаа.

 

Нэг ААН хоносон 85 хуушуур худалдаалах гэж байсныг газар дээр нь устгалд орууллаа.17 ААН ил задгай гал түлж үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоолоо. 0.0035мм-ээс доош 414ш нийлэг гялгар уутыг хураан авлаа. Хуушуур хийхээр бэлдсэн 12 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны 3 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулаад байна. Мөн 10,9кг хуршиж, хальс нь ногоорсон махыг хураан устгаж, 5 ААН-ын цахилгаан оруулгын утсыг хамгаалалтын хоолойд сүвлүүлж дамжуулах утасны аюулгүй байдлыг хангууллаа. 22 ААН-ын ашиглаж байсан стандартын шаардлагад нийцэхгүй уртасгагч, разетка зэргийг солиулж гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

 

Гарал үүсэл тодорхойгүй ил задгай гар дээрээс худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг наадамчин олонд анхааруулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hynsnii uilchilgee hiij baigaa hymyys er ni joohon ariun zever sahih heregtei, neg l ih bihir baih um
2019-07-12