Зургаагийн даваа: Улсын начин Д.Анар харцага цолны болзол хангалаа
2019-07-12

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөлөө. Энэ даваанд харцага цол хүртэх боломжтой, шинээр начин цолны болзол хангасан таван аймгийн арслан, улсын аварга, арслан, гарьдын аманд гарч барилдлаа. Мөн улсын начин цолтой Д.Анар, Э.Энхбат нар харцагын даваанд барилдаж, нэг харцага цолтон төрлөө.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

 

Энэ даваанд улсын начин Д.Анар, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр зургаа давж, Улсын харцага цолны болзол хангалаа.

 

Долоогийн даваанд:

 

Улсын аварга Ч.Санжаадамба

Улсын аварга Н.Батсуурь

Улсын аварга С. Мөнхбат

Улсын арслан Ц.Содномдорж

Улсын арслан П.Бүрэнтөгс

Улсын арслан Э.Оюунболд

Улсын гарьд Б.Гончигдамба

Улсын начин Д.Анар нар шалгаран үлдлээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Бөхчүүд ёс жудгаа сахиж цаашид барилдах, дээр нь байгаа ерөнхийлөгч ,бөхийн холбоо хатуу хянаж хариуцлага тооцож байвал монгол бөх улам сайхан болох байх аа. Унасан бөх нь элэг бүсээ тайлж тахимаа өгч байгаа нь түрүү 2 бөхөд харагдсангүй. Оюунболд нь харин баярлаад хүүхэд шиг гүйн очиж сугад нь бөхийн орох юм. Ёс жудгаа алдсан бөхөд цол гуншинг нь өгөхгүй байвал ийм юм гарахгүй шүү дээ!
2019-07-14
Жавзмаа:
Сэтгэл маш өндөр байна бүгдээрээ сайхан наадаарай мундаг шүү амжилт
2019-07-12