Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, улсын АВАРГА боллоо.
Тэрбээр бөхийн барилдааны үзүүр, түрүүнд Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын аварга Н.Батсуурьтай шалгаран үлдэж, давснаар улсын АВАРГА болов. Ингэснээр тэрбээр 22 насандаа улсын наадамд түрүүлж, арслан цол хүртэж байсан бол энэ жил 26 насандаа дахин түрүүлж, улсын АВАРГА болон Монголын бөхийн түүхэнд нэрээ мөнхөллөө.
Улсын аварга Н.Батсуурь найм даван үзүүрлэв.
В.Бат