Дараа жилийн наадам илүү сайхан болохын ерөөлөөр энэ жилийн наадмыг жаргаая
2019-07-12

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хааж, Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр 

 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Монголчууд аа, дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатнууд аа. Монгол орныг зорин ирсэн эрхэм зоочид, найз нөхөд, жуулчид аа.

 

Дээдсийн сүр сүлдийг баясгаж, түмэн олны цог золбоог мандуулсан монгол наадам ийнхүү өндөрлөж байна. Наадамчин  олон хоёр өдрийн турш хурдан хүлгийн  тоосонд хийморио сэргээж, эрхий мэргэдийн уухайн дуунд саруулсаж, хүчит бөхчүүдийн уран мэхэнд баясаж, сайхан наадацгаалаа. Дараа жилийн наадам илүү сайхан болохын ерөөлөөр энэ жилийнхээ наадмыг жаргаая.

 

Монгол Улс, монгол үндэстэн байсан цагт монгол наадам маань жилээс жилд өргөжин тэлж, хүн зоныг баясган цэнгүүлж, өв уламжлалыг бадраан бататгаж байх нь дамжиггүй.

 

Монгол түмний дэлгэр цэнгэл өндөрлөж, өрнүүн хөдөлмөрийн цаг айсуй.

 

Мөнх тэнгэрийн дор монгол наадам жаргаж байна. Баярлалаа, та бүхэнд хэмээн монгол наадмыг өндөрлүүллээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Наадам сайхан болсоооонн. Харин би наадмын 9 скцэнд билетийг дамын бус , анхны үнээр нь билет авсан юм. Түгэрэлтээс болоод жаахан хоцорч очсон. Билеттэй учир ороод л нээлтээ үзнэ гэж их л омогшингуй очлоо. Очто үүдэнд нь нэг эмэгтэй цоолтуур барьчихсан билет дээр цоолж тэмдэглээ хийлээ, цааш яваад суудал дээрээ суух гэтэл хүн битүү суучихсан , намайг хожигдож ирсэн чи эрт ирэх нь яасан юм бэ ?? гээл залуухан хүүхэн, хархүү 2 суудлыг маэнь өгсөнгүй. ..... Угнь үүдэнд нэг цагдаа, нэг цоолтуур баьсан хүүхэн 2 л зогсож билетийг шалгаж оруулж байв. Түгжрээгүй бол бид яагаач үгүй эрт очиж мөнгөөрөө худалдан авсан суудалдаа тухлах байлаа гээд зогсож нээлтээ үзлээ...!!! Харин гамидлох нэг зүйл нь тэр үүдэнд зогсож шалгаж байгаа Цагдаа, цоологч 2 л хариуцлаггүшй байсанаас суудалдаа сууж чадаагүй юм даа ...
2019-07-15
DR. PRADHAN:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-13
Gg:
New stadium BARIX GEJ 10 JIL BOLOX BIZ. ENE ERUNXIILUGCG ER N JULDAAD BNU DA
2019-07-13
Зочин:
Дараа жил Цэнгэлдэх Хүрээлэнгээ томруулаад илүү олон Ард иргэдээ баярлуулаарайдаа...
2019-07-12