Улсын аварга Э.Оюунболдод “Nissan Patrol  Y62” автомашин гардууллаа
2019-07-13

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод түрүү бөхийн бай шагнал болох “Nissan Patrol  Y62” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө.

 

Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Моннис моторс” ХХК-ны ерөнхий захирал П.Баяр болон Монгол Улсын шинэхэн аварга Э.Оюунболдын гэр бүлийнхэн, бөх сонирхогчид байлцлаа. Автомашин гардуулах ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний их баяр наадам маань өргөн дэлгэр сайхан болж байна. Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс шинэ аваргадаа халуун баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье” гэлээ.

 

Монгол Улсын аварга Э.Оюунболд “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Ниссан моторс корпорацийн хамт олондоо нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна. Цаашдаа олон бөхчүүд энэ шагналыг авах болтугай гэсэн ерөөл дэвшүүлье” хэмээв.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
Mal:
Хотын дарга гэж мал минь хүнд шагнал өгч суухаар наад стадионоо гадаад орны жишигт нийцсэн стандион болгоход яанаа. Үнэхээр нэг сайхан стадион бариулаад ард түмэндээ үлдээвэл зөв. Наад нэг махан толгойд чинь дунд гарын жийп байхад л болно. Ямар олимпоос алт аваад ирсэн биш
2019-07-18
Halhiin haltar avarga kkk
2019-07-16
Amarsaikhan balai mini.ene jiliin naadmiin uil ajilagaa unen mia blaa.uzeh um algaa.batuuliin ued hot hot shig ami orson um aa.
2019-07-14
Halh buh:
Ashguidee halh buh turuulj magnai tenuilee
2019-07-14
Halhiin haltar avarga kkk