Цэвэр шүүсэн дэх чихрийн агууламж хавдар үүсэх шалтгааны нэг болдог 
2019-07-13

Элсэн чихэр нэмсэн жимсний шүүс хүнсэндээ хэрэглэх нь хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж Францын эрдэмтэд мэдэгдснийг мк.ру дамжууллаа. 


Эрдэмтдийн өгүүлснээр энэ төрлийн шүүс амттай, хийжүүлсэн ундаанаас дутахааргүй “хортой” гэнэ. 


Тэд судалгаа хийхийн тулд 100 мянга гаруй хүний мэдээлэл цуглуулсан бөгөөд судалгаанд оролцогчдын дундаж нас 42 байжээ. Судалгаанаас харахад жимсний шүүс эсвэл хийжүүлсэн ундаа гээд элсэн чихэртэй ундаа байнга, ихээр хэрэглэдэг хүмүүсийн хавдраар өвдөх эрсдэл 12 хувиар их байсан гэнэ. Харин чихэргүй цай зэрэг амтлаг бус ундаанууд энэ төрлийн эрсдэл дагуулдаггүй гэдэг нь тогтоогдсон байна. 


Судалгаагаар тогтоогдсон харилцан хамаарал нь жимсний шүүс хавдар өвчин үүсгэдэг гэдгийг зайлшгүй батлаж буй хэрэг биш, харин шүүсэнд агуулагдаж буй элсэн чихэр нь хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байгаа гэдгийг эрдэмтэд онцоллоо. 


Дашрамд дуулгахад, амтлаг ундаанаас өдөр бүр 10 болон түүнээс дээш хувийн илчлэг авдаг хүмүүс эрт нас барах эрсдэл 14 хувиар их гэсэн судалгаа гарч байв. Мөн хүмүүс шинээр шахаж гарган авсан шүүсийг эрүүл мэндэд тустай гэж үздэг ч энэ нь мөн л хийжүүлсэн ундаатай адил эрүүл мэндэд сайнгүй гэдгийг эрдэмтэд анхааруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин