Түмний хайрыг татсан УНААЧ
7-14

 

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд шандас сорьсон хурдан хүлгүүдээс түрүү магнайд хурдалж явсан ч барианд орох мөчид хадуурч айргийн гуравт хурдалсан хурдан буян, түүнийг унаж хурдлуулсан хүүгийн тухай яриа энэ наадмын "чимэг" байлаа. 

 

Шүдлэн насны морьд барианд дөхөн ирэх үед бусдаасаа хол тасархай түрүүлж явсан зээрд халзан үрээ баруун тийш хадуурч бүдрэн унасан юм. Гэвч унаач хүү авхаалж самбаа гарган үрээгээ тавьж алдалгүй цагдаагийн алба хаагчийн тусламжтайгаар эргэн мориндоо мордон гүйцэгдсэн морьдыг дайран айргийн гурваар хурдалсан билээ.

 

Унаач хүүг Ц.Баярбат гэдэг. Тэрбээр 13 настай. Харин түрүүлж явсан ч хадуурч айргийн гуравт хурдалсан хурдан буян бол Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Г.Баттулгын зээрд халзан үрээ юм. 

 

Хүүг мориноосоо унах үед үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст эргүүлийн офицер Н.Батнасан уралдааны үеэр гүйн очиж, моринд нь мордуулсан байна. Тэрбээр "Шүдлэн насны уралдааны үеэр түрүүлж давхиж байсан зээрд халзан үрээ хүүхэдтэйгээ бүдэрч унасан. Тэгэхээр нь гүйж очоод биеийг нь асуусан чинь бэртэл гэмтэл аваагүй байсан. Надтай хамт ДХИС-ийн сонсогч Бат-Эрдэнэ очсон. Хүүхэд “Би зүгээрээ ахаа намайг морин дээр мордуулаач өгөөч” гэж гуйсан. Морийг нь босгоод, хүүхдийг нь мордуулаад уралдааны замд оруулсан. Харин сүүлд  миний мордуулсан зээрд халзан үрээ айргийн гуравт орсон байна лээ. Хүүхэд, уяачтай дахин уулзаагүй. Айрагдсанд маш их баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

 

Монгол хүлгээс л гарах хөлийн хурд, Монгол хүүхдээс л төрөх ухааныг харуулсан хүү, хүлэг хоёр ингэж түмний сэтгэлийг эрхгүй огшуулж, омогшил төрүүлэв. Тэгтэл хурдан морь унаж айргийн тавд хурдалсан хүүхдүүдэд бэлэг гардуулах мөчид Ц.Баярбат хүүд бэлэг өгсөнгүй гэх явган яриа газар авч "харлуулав". Гэвч хүү хоёр насны морь унаж айрагдуулсан тул халзан шүдлэнг нь өөр хүүхэд унаж бэлэг авчээ. Харин Ц.Баярбат хүү дахин нэг айрагдуулсан хүлэгээ унаж Төв цэнгэлдэхэд очиж төрийн тэргүүнээс бэлэгээ гардсан байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dahin dahin vzeed l bainaar huurhun hvv
2019-07-17
Хишигшинэн:
Түрүүлсэнтэй адил болжээ.
2019-07-16
Дааг:
Энэ оны онцлох авхаалжтай хүү байлаа
2019-07-15
Дааг:
Монгол хүн угаас, өсөхөөсөө ийм цайлган зан сэтгэлтэй, хүмүүс юм гэгээлэг байгаагаас л 3 дугаарт , шууд чүү гээд нэг ташуур өгөхөд л орчихлоо шүү дээ, хүүхэд нь ямар ч мундаг гярхай юм бэ дээ. Цаашдын сурлага, сахилга батад нь өндөр амжилт хүсье.
2019-07-15
zochin:
Ulaanbaatariin 40 myangatiin ataman huuhduud iluu iluu.
МУНАДАГ СЭРГЭЛЭН АВХААЛЖТАЙ ХҮҮ БАЙНА. ХҮҮД АМЖИЛТ ХҮСЬЕ.
2019-07-15
tumee:
yamar mundag huu ve 2 mori airagduulsan baina sh dee mundag mundag
2019-07-15
монгол:
мундаг хүү
2019-07-15
бахархаж байна:
МОНГОЛ наадамтай юуг ч харьцуулашгүй дээ.
2019-07-15
иргэд олон түмэн:
Ийм хүүхдэд шагнал өхдөө төрийн тэргүүн духан дээр нь үнэрлэчихсэн бол бүрч чимэг болох байлаа
2019-07-15
Зочин:
Сайн байна хурдны морьны хүүхэд ер нь самбаатай байдаг. Энэ хүүхэд морь хоёр маш гоё байлаа наадмын чимэг аргагүй байлаа бахархаж байна
2019-07-15
Zocnin:
Unaavn /una/ neg l zohimjgyi ugeer hurdan morinii huuhed gedgeeree l bna biz Uuacn ni huug bayarluulah l heregtei
2019-07-14
Zocnin:
Unaavn /una/ neg l zohimjgyi ugeer hurdan morinii huuhed gedgeeree l bna biz Uuacn ni huug bayarluulah l heregtei
2019-07-14
uraldaj baigaa aldaa garsan bna sorry
2019-07-14
zochin:
Unaach gehiin orond uraldaanch huu gemeer yum unaach geheer unadag l gej oilgogdood ene huuhduud chini ujrtaldaj baigaa biz dee yhumni ner ih chuhal
2019-07-14
uyach ni uurlaad hyalalzaad baisan gee bizdee
2019-07-14
Irgen:
Saihaan saihan.
2019-07-14
eej:
hoorhon mundag huu.yostoi mgl hunii costei gdg n hargdj bn shuu.
2019-07-14
малчин Монгол хүн ийм л авхаалжтай, ямар ч нөхцөлд өөрийгөө авч гарах чадвартай байдгийм даа
2019-07-14
Zochin:
Aragmag hvleg hezendee iim l eeltei baidag yum
2019-07-14
Zochin:
Saihan buyan mundag hvv hoyoriig ard tvmnii hvselteer zaaval bayarluulah yostoi shvv mongolchuudiin busdaas ontsgoi zan ene shvvdee ZAAVAL SHAGNASRAI
2019-07-14
халуунд хатуужилтай хүүхдүүдээ бид заавла баярлуулж бэлэг өгөх хэрэгтэй дээ
2019-07-14
irgen:
estoi hoorhoon, 2 zagdaa estoi hurdan tusalsan goe haragdaj baina shyy
2019-07-14
Гоцой Гоцой:
Энэ хүү, тэгээд Баянхонгорын хоёр, шинэ аврага Эрдэнэочир - ийм л 4 хүн энэ жилийн наадмын онцгой хүмүүс байлаа
2019-07-14