УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч оролцоно
2019-07-16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх байр сууриа илэрхийлнэ. Мөн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.

 

 

Үүнээс гадна өнөөдөр 15.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгийг үргэлжлүүлэн хийнэ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин