Сэрэмжлүүлэг: Баярын өдрүүдэд найман хүн голд живж амиа алджээ
2019-07-16
Гэрэл зургийг MPA.mn

 

Баярын өдрүүдэд найман хүн голын усанд живж амь насаа алджээ. Тиймээс иргэд амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. 

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Сэлэнгэ мөрөн Хялганат сум орчимд усны түвшин 80 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 35 см, Ховд гол, Увс нуур, Хархираа зэрэг голууд 5-20 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байна. Иймд:

 

  • Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

 

  • Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарах,

 

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх,

 

  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнээ бүртгэдэг байхыг албаныхан зөвлөж байна. 

 

Дашрамд дурдахад хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, ялангуяа хүүхдүүд янз бүрийн хийлдэг завь, хийлдэг гудастай усанд орж эргээсээ холддог, энэ нь усанд осолдох шалтгаан болдог байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин