Диваажинд яарсан ХУРД
7-16

Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас олон нийтэд сэрэмжлүүлэг болгон тус аймгийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ноцтой ослын фото зургийг олон нийтийн сүлжээнд байршуулав. Уг зурагт сэтгэл өвдөм дүр үзэгдэнэ.

 

 

Хоёр хүүхдийн цогцсыг цэнхэр даавуугаар бүтээжээ. Бүтээсэн даавууны доогуур цухуйх хоёр жижигхэн хөл өр өвтгөнө. Ослын газрын эргэн тойронд задлаагүй чипс, гурван ч сав ундаа мөн л бүтнээрээ харагдана. Хөөрхий бяцхан үрс зорьсон газраа очоод тухтайхан ундаагаа ууж, чипсээ идэхээр хадгалж явсан байх даа...

 

Ослын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад Хэнтий аймаг Чингис хотын хаалганы ойролцоо зам тээврийн осол гарч 33 настай эмэгтэй "Э" нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хажууруу онхолдож, зорчиж явсан 5, 10, 21 настай 3 хүн газар дээрээ нас барж, 28-30 насны 2 хүн гэмтжээ.

 

Өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдээр нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 16 хүний амь нас хохирсон харамсалтай тоон мэдээ бий. Харин өнөө жилийн баяр наадмын үеэр зам тээврийн 589 осол бүртгэгдэж ослын улмаас 12 хүн амь насаа алдаж, 48 хүн хүнд хөнгөн байдлаар бэртэж гэмтжээ.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал энэ сарын 13-нд Дорнод аймаг Цагаан-овоо суманд хоёр хүүхэд автомашинд дайруулж амь насаа алджээ. Тус сумын төвөөс урагш байрлах “Гүн цэнгэлэг” нэртэй нуурын эрэг орчимд 25 настай "О" нь автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхан дээгүүр гарч улмаар 06, 07 сартай 2 эмэгтэй хүүхэд нас барж 3, 11, 25 настай 3 хүн гэмтсэн осол гарчээ. Энэхүү осол нь санамсар болгоомжгүйгээс үйлдэгдсэн ч ослын улмаас хоёр бяцхан зүрх дахид цохилсонгүй.

 

Хамгийн сүүлд гэхэд 2019.07.15-ны өдөр 16 цаг 47 минутын орчимд Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын 5-р багийн нутаг “Хөтөл нуур” гэх газар /Аймгийн төвөөс Баруун тийш 65 км-т/ шороон замд Тоёота Prius  автомашин онхолдож,  36 настай, эрэгтэй Т нас барж, зорчигч 34 настай, эмэгтэй Б, 4 настай, эрэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

 

Нийт ослын 98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэдгийг ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат хэллээ. Тэрбээр “Зам тээврийн ослын нэгдүгээр шалтгаан нь манай жолоочид хөдөө орон нутгийн замд хөдөлгөөний хурдыг 90 хувь хэтрүүлж явдаг. Хоёр дахь шалтгаан нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж автомашин жолооддог” гэдгийг онцолсон юм.

 

Мөн хөдөө орон нутгийн замд жолооч нар гүйцэж түрүүлэх үйлдлийг огцом өөд газар болон үзэгдэх орчин хязгаарлагдмал эргэлттэй зам дээр гүйцэтгэж амь насаа эрсдэлд оруулсаар байна.

 

Яах аргагүй дүрмээрээ эгнээгээрээ явж байтал өмнөөс гэнэтхэн өөр нэг автомашин урсгал сөрөөд ороод ирэх юм. Тэгснээ “зогс” гэсэн шиг гэрлээрээ дохих нь “додигор”. Улаан цайм очоод мөргөчихгүйг хичээж хэн ч л гэсэн тоормос гишгээд удааширч байгаа юм. Тэд аминдаа дэндүү хайргүй юм. Би яахав зогсоод өнгөрөөлөө. Хэт хурдтай, тоормос гишгэх завдалгүй яваа өөр нэгэн ч бий гэдгийг санаж анхаарал болгоомжтой зорчих хэрэгтэй байна.

 

Юунд тэгтлээ яарна вэ, ижий аавдаа юу? эсвэл диваажинд уу, тамд уу?

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ууртай:
болсон энэ цаг үед иргэд өөрсдөө амиа хайрла хурдан давхих машинаар зорчино гэж боддогоо боль. Согтуу галзуу нь мэдэгдэхгүй жолооч сонгож үйлчлүүснээрээ та өөрөө амь нас эрүүл мэндээрээ хохирно биз дээ
2019-07-21
Ууртай:
болсон энэ цаг үед иргэд өөрсдөө амиа хайрла хурдан давхих машинаар зорчино гэж боддогоо боль. Согтуу галзуу нь мэдэгдэхгүй жолооч сонгож үйлчлүүснээрээ та өөрөө амь нас эрүүл мэндээрээ хохирно биз дээ
2019-07-21
Ууртай:
Онгироо сагсуу юмнууд үхэх мөрөөрөө үхэхгүй бусдад гай болж хүний амиар тоглож байдаг боллоо. Зорчигч тээвэрлэх зөвшөөрөлгүй хэт хурдалдаг такси маш олон худалч хүнд бараг машинтай хүн бүр орон нутгийн замаар тээвэр хийдэг болсон.Үүнд анхаарал хандуулж арга хэмжээ аваа төр засаг минь хуулиа чангал. Манай орны зам ямар билээ дээ мэдсээр байж гүйцэж түрүүлэх донтой маш хурдтай давхих солио өвчтэй хүмүүс ихээ их ялангуяа орон нутгийн замыг хурдны зам гэж эндүүрэгсэд хүнд гай бололгүй өөрсдөө үхэж баймаар. Гэрэл шилжүүлнэ гэдгийг огт мэдэхгүй малууд бас зөндөө хөдөөгийн замаар дүүрэн байна даа. Төр засаг, замын цагдаа нар минь яаралтай дорвитой арга хэмжээ ав. Хуулиа чангатга, хяналтаа нэм, хорь цагд мөнгөтэй баячуудын балай нуснуудад торгууль, хүний амь юу ч биш тийм л сэтгэхүй ухамсартай болсон
2019-07-21
Зочин:
Ослын 80-90% нь хүнээсээ болж байгаа юм доо. Техникийн буруу байлаа ч тэрийг жолооч хүн холын замд гарахаасаа өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байх ёстой юмаа. Ажиглаад байхад сая хөдөө замд бага насны хүүхдийг тусгай суудалд суулгах байтугай, бүс ч хэрэглүүлээгй, урдаа суулгасан, цонх люкээр гар хөл бие нь гарсан гээд маш хариуцлагагүй байдал ажиглагдаж байлаа. Жижиг биетэй учраас ослын үед цонх, хаалгаар шидэгдэх, ачаанд цохиулах гээд илүү эрсдэлтэй байдаг учраас илүү анхаарах ёстой байдаг юмаа. Машин дотор суусан л бол ямар ч аюулгүй гэж ерөөсөө бодож болохгүй, ялангуяа манай эмэгтэй жолооч нар туршлага мэдлэггүйгээсээ болж нөхөр хүүхдийнхээ амийг зольж байна. За тэгээд приусэндээ биш, барьж яваа хүндээ байгаа юм гэж дахин хэлье. Хөдөлгөөн ихтэй замд гүйцэж түрүүлэх гэж битгий яар, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслээс гадна замын нөхцөл байдлаа ажигла, машиныхаа хурд авах хугацаагаа мэдэр бороотой байна уу, үзэгдэх орчин хангалттай байна уу гээд сайхан тайван харж байгаад гүйцэтгэ. За тэгээд мөрөөрөө явж байтал чинь эсрэг урсгалаас чинь бас туршлага багатай юм уу, эсвэл архи уусан, эрүүл бус нөхдүүд урдах машинаа гүйцэж түрүүлэх гээд тулаад ирнэ, тэрийг анхаар. Сая баруун талаас ирж явахад 570 унасан хөөрүү юм урсгал сөрөөд тулаад ирж байна лээ, тийм хөөрүү адгуу байж болохгүй. Ер нь автомашин тоглоом биш, болгоомж, болгоомж, болгоомж гэж жолооч нартаа дахин хэлье!
2019-07-20
Baagii:
Энд хэлэхэд priusendee биш гэж шууд хэльe.Зүгээр л барьж яваа машинаа ямар гэдгийг мэдрэхгүй байгаа барьж яваа хүний дадлага туршлагаасаа болно.Өөр машин барьж үзээгүй хүн приусээ унахаараа бусад машинтай адилхан явах гэж үзнэ.Том жижиг хүнд хөнгөн машин барьж үзсэн хүн приусийн онцлогтоо тааруулж унана.Тэр машиндаа тааруулаад л хурдлах газраа хурдлаад замдаа тааруулаад явчихна.Энд бол eрдөө жолоочийн асуудал бн.Өөр машин унаж үзээгүй эсвэл машин л бол машин гэж боддог нөхдүүд хөнгөн машин гэдгийг мэдрэхгүй унаж чадахгүй бн.
2019-07-19
Эрлэгийн элч мэт араас элдэх нь аймаар. Новшнууд хурдаа хас. Эсвэл элгээрээ бөөлжиж үхэцгээ. Гэмгүй хүмүүсийг бүү булшил. Хаа сайгүй хурдны камер тавь. Торгох биш шууд эрхийг нь хасч өндөр торгууль ногдуул. Дахин зөрчвөл 1,6 жил хорьсон ч яадаг юм.
2019-07-19
z:
хүүхэдтэй явж байж зөөлөн явахад яадаг дурак вэ. юунд яараад солиороод явдаг байна аа. энэ зарим ийм эргүү жолоо барьдаг хүмүүсийг ойлгохгүй юм . хурдалж явсанаараа өөрөө л үхдэг юм байгаа биз . тэр хөөрхий хүүхдүүдийг ээ. хэлэх үг ч алга даа.
2019-07-18
Зочин:
Чанаргүй зам, сэтгэлгүй ажилчид, яарсан жолооч,зогсоолгүй байр хянадаггүй хяналтын алба гээд олон асуудал байна даа. Бөгс эргэх зайгүй газар байр баригдаад дараа нь энэ мэт асуудал дуусахгүй байх вий дээ
2019-07-18
Жолооч нь үхсэн байгаасай
2019-07-18
Зочин:
Буруу жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлийг хорих тухай дахин хэлцэж батлах хэрэгтэй
2019-07-17
Zochin:
Yag zuv
Zochin:
Buruu taldaa uruultei mashin barisan malnuud buten garch irj baij hardag tegj l baij osol garna eswel zuun gariin duremtei boloh heregtei
Алны чинь буруу талдаа хүрд тэнэг оркууд та нар дүрмээ баримталж хурдаа тохируулж сур
Оюун:
Баярын олон хоногийн амралтыг цөөлмөөр юм даа 11.12 нд шинийн 1.2 нд амраад болж л бсан тэр үeд ингэж их хүн амь насаа алддаггүй бсан дэндүү их баяр тэмдэглэж олон хоног амарч бна даа
2019-07-17
bayr:
zugeer l hutsah jisheenii chi
yg zuv
yg zuv
Yg vnen
Unen:
Yg tm
та анзаараарай энэ прүсснүүдэд техникийн 1 но байх шиг. үгүй бол хүндээ ч байж магадгүй
2019-07-17
No:
Arhangaigaas ogloo ert garaad 6n tsagiin ued bayn nuur oroh geed toirogiin zam deerni ywj baital yg urdaas sogtuu joloochtoi ymuu neg bol noirmogloson gemeer aimaar hurdtai mashin toiroodl yg urdaas chigeerei shurgeed ungah gej bnlee bi hurd bagatai ywsan tuldaa tooromzoo geshgeed zogsson zurh amaar garah gej bnlee Jolooch naraa hurdtai ywj baigaa hun saihan haragddaggvi ongiroo sagsuu ymnuud ih hurdaldag
№:
Наад жолооны курс нэртэй худлаа газраа болиочээ хурдан.ОУ-н стандарт шаардлага хангасан, төр мэдэлдээ авсан байхгүй бол галзуу юм шиг машин барисан сэтгэцийн асуудалтай бүх төрлийн хүмүүсээр дүүрлээ!Сэтгэц мэдрэлээр эрхийг нь хасаж байгаач цагдаагийн байгууллага СМЭМҮТ
2019-07-17
Иракийн дайн үрэгдсэн хүмүүсийн тооноос давжээ.
2019-07-17
Herees hetersen hudlaa tansaglalaa bolij hun duuraij hunii dor orohgui gesen teneg bodloosoo angijirwal yu ch medehgui ter nyalh urs ch gesen esen mend baihsan
2019-07-17
Tm shuu
oron nutgiin zamd xotruu duxuud mashinii too ixsej cuvaand orood yvj bxad xajuugaar zaaval guicej turuulex gd urdaas mashin garaad irxeer shuud l urduur dairch orox yum. guicel turuulxed ugn durem gej baidag yumda.
2019-07-17
Zochin:
Yag zuw uhsen baasaa hiigeed turuuleed bgaan bs hamgiin urd neg yambii tractor zam haagaad hundulschihnu tegeed buun tsuwaa
Zochin:
Joloond suuhad zaadag ymldaa. Teriig sonsoogui, joloond suugaagui, eswel joloonii kurs ni mungunii uurhai bolsnoosbolj bgada
2019-07-17
Irgen:
Um ma ni bad mi hum.
2019-07-17
Ёс суртахууны энгийн хэм хэмжээг мэдэхгүй учир дүрэм журмыг бол бүрч мэдэхгүй, ойлгохгүй. Торгууль шийтгэлээ чанга болго.
2019-07-17
Нар:
Хүнд буруу өгөхөөсөө илүү замаа зас явж байтал гэнэт нүх цөмөрсөн байдал их байдаг замын эвдрэл гэмтэлээс осол их гарч байна жолооч хүн уг нь машиныхаа хамрыг биш холыг харж яваарай замын нөхцөл байдлыг сайн харагдана шүү. Яараад яахавдээ
2019-07-17
Оюунаа:
Замд буруу өнгөрөөсөн өмнө хүн бүр хурдаа тохируулж,гэрлээ шилжүүлж сураач.Машин бариад явж л байгаа бол анхаарал болгоомж,илүүднээ гэж байхгүй шүү дээ. Зам эвдэрсэн байхад хажууд нь хүн хараад зогсож байгаа биш дээ
batsesteg:
ee burhan mine
2019-07-17
болор:
Зүрх өвдөж бна .хайран залуу наснууд
2019-07-17
Оюуна:
Эмэгтэй жолооч нар ер нь түрэмгий. Дүрэм мэддэг ч юм уу үгүй ч юм уу би эмэгтэй гээд зүтгээд байдаг улс. Жолоо барьж л байгаа бол дүрмээ барих л ёстой биз дээ. Хайран эрдэнэт хүний амь.сүүлийн ослуудын жолооч нар дандаа эмэгтэйчүүд гэсэн биз дээ. Хөдөөгийн замд гоё машин унасан залуучууд хүүхнүүд гэрэл шилжүүлж мэддэггүй ухвөр мөчид ухамсар дорой, амиа хичээсэн бэртэгчингүүд олон байдаг. Ер нь юундаа яарч хурдалдаг байнаа. Мань мэт хөдөө засмал замд 80тай явж байхад хажуугаар шун шун гээд л өнгөрдөг шүү. Хэдэн мил-тэй явж байна гэсэн үг вэ. Бодох л хэрэгтэй хүн бүр.
ork:
Хамгийн гол нь зорчиж явсан гэмгүй хүмүүсийг алаад байгаа нь л хэцүү байна. Өөрсдөө үхэх мөрөөрөө үхэхгүй, жолооч ер нь үхдэггүй л дэ. Голдуу нялх хүүхдүүд амь насаараа хохирч байна да
2019-07-17
Хрр:
Сда энэ замын цагдаа нар ослын шалтгааны статистик гэж юм гаргамаар байна. Юунаас болж осол болж байгааг. Үнэхээр хурд ихээс үү эсвэл өөр шалтгаанууд байгаа талаар.
2019-07-17
Тиймээ :(
Зам ч мөн маш муу шүү.Арай халамцуу явдаггүй л баймаар юм.
Punsaa:
Ум маани бадми хум
2019-07-17
Oygoo:
Zah ruu yavj huns tugluuldag yanar ch naidvargyu mashine unaad hol zamd hurd hetruulj bolohgui ee.naadah chin hongon mashine evgyu gants mushgihad l niseed yavchin.esuul arai naidvartai mashine unaas busee zuuj yavaa
2019-07-17
Zocnin:
Sayhan Erhuud ocnood tsug ywsan hunii pruis mashin ewdereed seldeg haisan oldoogui tend l bi pruis mashin olj haraagui manaihaas oor gazar ene mashiniig tooj undag yumuudaa
2019-07-17
Жолооч:
Приус машин лааз шиг нимэгхэн амьд үлдэх хамгийн найдваргүй машин
2019-07-17
Зочин:
Яг үнэн шүү.Ганц жилийн дотор гарсан ослын тээврийн хэрэгсэлийг судалж үзвэл 80 хувь нь приус машин бсан шүү.Энэ машины төмөр нь ердөө лааз.Хаалганы төмөр нь хүний арьс махыг цоолоод орсоноос нас барсан байсан.Хүний амь нам эрүүл мэндэд энэ машин өөрөө шууд хохирол учруулдаг.Монголд оруулахыг шууд хориглох хэрэгтэй
Hurd hetryyleegiig ni arhi uudaguud ni hurdan hurdan ingeed yheed duuschlaasai
2019-07-17
Erguu mal:
Yamar aharhan uchuuhen bodoltoi hun be? Etssiin etsest ter hurd hetruulsen arhi uusan jolooch nar chin uhehgui gem zemgui nyalh amitad zolios bolood baina, durem jurmaaraa yavaasai gehiin orond uheesei gene uu mongolchuud bid denduu tsuuhuulee enkhiin tsagt 1 ch gesen mongol humuun uhehgui baih boltugai
Зочин:
Хөдөөнөө амьдараачээ. Амралт энэ тэр болохоор л харьж явсан юмнууд л аваар хийж бхын. Нутаг орондоо аав ижийнхээ хажууд аажуу тайван амар амгалан амьдараач. Үхсэнээ хийж хаа хол хамаатан садангаасаа холдож явчихаад ингээд үхэж үрэгдээд бдаг юм.
2019-07-17
zochin:
yag zov hellee.
Яаааг унэн. Унаган хотынхон ингэж галзуу юм шиг давхидаггуй штээ. Гэрээ их санасан байдаг юм уу гэмээр л хеерцеглеед л чанга чанга орилолдож яриад л нэг жижиг машинаас хичнээн ч хун буугаад байгааг нь ойлгоогуй беен беенеерее чихэлдэж яваад л онхолдоцгоогоод л... Ямар дайн дажин болж бгаа юу
Сарнай:
Хаанаа амьдраад хаа хүрч ижий аавдаа очих нь чамд ямар пад бнаа.Хотынхон гэхээр аваарь хийдэггүй юм уу.Холоо очиж хуцна уу.
Uugii Uugii:
Harin tiin huduunuus hotod irj ork bologchid olshrood l bna, end yamar saihan amidral bna gj zutgene ve malaasaa zugataagaad uudluhgui tam n chireed l avchihiim da zailuul kk