Сэрэмжлүүлэг: Тамир голд нэг настай хүүхэд живж нас баржээ


Баярын өдрүүдэд найман хүн голын усанд живж амь насаа алдсан харамсалтай мэдээ байна.
Тухайлбал Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Хумхын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т/ тус сумын харьяат иргэн Б-гийн хүү А /1нас 6 сартай, эрэгтэй/ 2019.07.15-ны өдрийн 21:00 цагийн Тамир голын усанд живжээ. Орон нутгийн 30 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 23:50 цагт осолдсон газраас зүүн тийш 3 км газраас цогцсыг олж уснаас гарган тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Тиймээс иргэд амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ