Фото: Түрүү магнайд хурдалж түмнээ баясгасан хүлгүүд
7-16

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан будлиангүй сайхан болж өндөрлөлөө.

 

Долоодугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанаар наадам эхэлсэн. Долоодугаар сарын 11-нд азарга, их нас, долоодугаар сарын 12-нд соёолон, дааган насны морьд уралдаанаар хурдан морины уралдаан дууссан.

 

Энэ жил:

 

Даага 11 км

Шүдлэн 15 км

Хязаалан 17 км

Азарга, соёолон 22

Их нас 25 км-ийн зайд тус тус шандас сорив.

 

Азарга: “Хүхээ” халзан түрүүлж түмнээ баясгав

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөө жилийн хурдан азарганы уралдаанд шандас сорихоор 228 хурдан буян бүртгүүлснээс 30 гаруй азарга үүлдэрлэг байдлын шалгалтад тэнцэлгүй хурдан морины комиссын хашаанд уяатай үлдсэн. Шандас сорьсон 198 азарганаас түрүү магнайд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн "Хүхээ" халзан азарга түрүүлж, түмэн олноо баясгалаа.

 

Аман хүзүүнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Пүрэвтулгын бор азарга, айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хонгор, айргийн дөрөвт Архангай аймгийн Хотонт сумын уяач Р.Дуламсүрэнгийн хар азарга, айргийн тавд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Эрдэнэбатын хул азарга тус тус хурдалсан.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Их нас: Т.Галбадрахын борь морь түрүүлэв

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Харин их насны морьдын уралдаанд газар газрын 271 хурдан буян шандас сорьсноос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Улсын тод манлай уяач Т.Галбадрахын бор морь түрүү магнайд хурдан торгон жолоогоо өргүүлэв.

 

Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн алдарт уяач Ц.Мөнхуягийн цавьдар, айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, Улсын алдарт уяач Х.Бадамсүрэнгийн хээр, айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Н.Баттөмөрийн хар, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд тус тус хурдалсан юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Соёолон: Д.Очирсүрэнгийн сартай зээрд түрүүлэв

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Соёолонгийн уралдаанд шандас сорихоор 247 хурдан буян бүртгүүлснээс 155 соёолон уралдсан. Үүнээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Очирсүрэнгийн сартай зээрд түрүүлэн ирж, түмнээ баясгав.

 

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул С.Баярсайханы халиун, айргийн гуравт Монгол Улсын алдарт уяач, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат С.Эрдэнэбатын уясан зээрд халзан үрээ, айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул С.Нямжавын сартай хээр, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор тус тус хурдаллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хязаалан: Д.Даяндэмидийн хонгор үрээ хурдалж түмэн олноо баясгалаа

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хурдан хязаалангийн уралдаанд газар газрын 267 хүлэг шандас сорив. Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Д.Даяндэмидийн хонгор үрээ хурдалж түмэн олноо баясгалаа.

 

Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Мөнхбатын зээрд үрээ хурдалсан бөгөөд  Б.Одгэрэл гэх 12 настай эрэгтэй хүүхэд унаж айрагдуулжээ. Айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат уяач Н.Баттөмөрийн хүрэн хязаалан хурдалсан. Энэ үрээг Б.Болдбаяр гэх есөн настай эрэгтэй хүүхэд унаж уралджээ. Айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын зурвас цавьдар үрээ хурдалсан бөгөөд Г.Баднаа гэх найман настай эрэгтэй хүүхэд унаж айрагджээ. Айргийн тавд  Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр үрээ хурдалсан. Энэхүү хурдан буянг Т.Баярбат гэх 13 настай эрэгтэй хүүхэд унаж уралдсан байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Шүдлэн: Д.Ганзоригийн хар үрээ түрүүлэв 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хурдан шүдлэнгийн уралдаанд 200 гаруй хурдан буян шандас сорьсноос Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн уяж хурдлуулсан хар үрээ түрүү магнайд хурдаллаа.

 

Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хар үрээ, айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Г.Баттулгын зээрд халзан үрээ, айргийн дөрөвт улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар үрээ хурдаллаа. Айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Амгаланбаатарын хээр алаг үрээ тус тус хурдалж түмэн олноо баясгасан юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

Даага: Г.Чинзоригийн халтар даага түрүүллээ 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дааганы уралдаанд 284 хурдан хүлэг бүртгүүлж 177 даага шандас сорив. Үүнээс Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул уяач Г.Чинзоригийн халтар даага түрүүлж, түмнээ баясгав.

 

Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын уугуул уяач Р.Дуламсүрэнгийн халиун, айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар даага, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Ж.Эрдэнэбатын хүрэн халзан, айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага тус тус хурдалсан.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bugd erliiz aduu bainadaa.25-50-75 tsustai aduunuud baina shuudee !!!!!
2019-07-16