АНУ, ОХУ, БНХАУ гурван талт цөмийн гэрээ байгуулж магадгүй 
2019-07-16

 

Женевт АНУ Оростой хэлэлцээр хийх үеэр Америк, Орос, Хятадын гурван талт цөмийн гэрээ байгуулах талаар хэлэлцэж магадгүй гэж АНУ-ын өндөр албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар Reuters мэдээллээ. 


Шинэ хэлэлцээр нь цөмийн зэвсгийн хэрэглээг хязгаарлах бөгөөд гэхдээ ийм хэлэлцээрт Хятад хэр бэлэн байгаа нь одоогоор тодорхойгүй байна гэж эх сурвалж дамжуулсан байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ Орос, Хятадтай хийх “шинэ үе”-ийн хэлэлцээр нь бүх төрлийн цөмийн зэвсгийг хамруулсан байхыг хүсч байгаагаа онцолж байв. Түүний өгүүлснээр тэрбээр энэ сэдвээр Оросын Ерөнхийлөгч Владимир путин болон Хятадын дарга Ши Жинпин нартай Осакад болсон G20 дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн байна. 


Reuters агентлагийн мэдээлснээр, шинэ гэрээний асуудлаар хэлэлцэх Америкийн төлөөлөгчдийг АНУ-ын төрийн нарийн бичгийн орлогч дарга Жон Салливан тэргүүлэх бол бүрэлдэхүүнд нь Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэх гол туслах Тим Моррисон, Пентагон, Штабуудын дарга нарын нэгдсэн хороо, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн төлөөлөгчид багтах гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин