ОБЕГ: Хийлдэг завьтай хүүхдүүд усанд осолдох тохиолдол гарч байна
2019-07-16

Онцгой байдлын албанаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.07.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зуны улиралд онцгой байдлын байгууллагад ирж байгаа дуудлагын 90 орчим хувийг усны осол, үер усны дуудлага эзэлдэг байна. Баяр наадмын таван хоногийн хугацаанд хүчтэй аадар бороо ихэнх нутгаар орж, голуудын усны түвшин нэмэгдсэн. Улмаар амарч зугаалж явсан 15 хүн гол усанд осолдож амь насаа алджээ.

 

Тухайлбал Булган аймгийн Орхон суманд 17,18 настай эрэгтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, Мөрөн голын усанд 46 настай эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 48 настай эрэгтэй голд осолджээ. Мөн Сэлэнгэ аймгийн Орохон суманд зургаан настай хүүхэд гол усанд осолдсон байна.

 

Голд осолдсон 15 хүний 12 нь насанд хүрэгчид бол гурав нь бага насны хүүхэд байв. Эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаагаас хүүхэд гол усанд осолдож амь насаа алдаж байгааг албаныхан анхааруулж байна. Бага насны хүүхдүүд хийлдэг завиар голын усанд тоглодог. Улмаар голоос холдож тусламж үзүүлэхэд хүндрэл гарч амь насаа алдах золгүй тохиолдол гардаг аж.

 

Мөн сүүлийн өдрүүдэд ой хээрийн түймрийн гаралт ихсэх хандлагатай байгааг Онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна. Тухайлбал өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт ой хээрийн түймрийн зургаан тохиолдол бүртгэгджээ. Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр “Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумын нутагт хэт хуурайшилттай цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 7 удаагийн ой хээрийн түймэр гараад байна. Ерөөд 4, Мандалд 1, Алтанбулаг суманд 1 ой хээрийн түймэр гарсан бөгөөд түймрийн голомтод хур тунадас орохгүй хуурайшилттай байгаа учраас тав дахь өдрөө түймэр унтраах ажил үргэлжилж байгаа.

 

Зургаан түймэрт онцгой байдлын 101 алба хаагч ажиллаж байна. Нэмэлтээр Дархан-Уул аймгийн алба хаагчид очиж ажиллаж байгаа. Тиймээс ойн сан бүхий газруудад амарч буй иргэд ил задгай гал гаргахгүй байх тал дээр анхаарч сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
heterhii archaagui teneg hymyys baih umaa barag odor bolgon yheed l baihad bolgoomj hariuzlaga gej gedeg ygiig meddeg ulsuud uu ugui yu
2019-07-16