Нууц баазыг харь гаригийн ангуучдаас хамгаална гэв 
2019-07-16

Невада муж дахь “51 дүгээр бүс”-ийг харь гаригийн ангуучдын дайралтаас АНУ-ын агаарын цэргийн хүчин хамгаалахаар болжээ. 


Энэ тухай Америкийн агаарын цэргийн хүчний төлөөлөгч Лора Макэндрюс The Washington post сонинд мэдэгдсэн байна. 


Түүний өгүүлснээр энэ баз үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа полигон гэнэ. “Америкийн зэвсэгт хүчнийг сургаж байгаа бүс рүү хэнийг ч ойртохгүй байхыг бид зөвлөж байна” хэмээн Макэндрюс мэдэгдээд АНУ-ын Агаарын цэргийн хүчин Америк болон түүний өмчийг хамгаалахад хэзээд бэлэн гэж цохон тэмдэглэжээ. 


Ийнхүү Америкийн цэргийн хүчин баазыг хамгаална гэж мэдэгдэх болсон шалтгаан нь энэ баазад харь гаригийнхан байгаа гэх мэдээлэлтэй холбоотой юм. 


Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт фейсбүүк дээр “51 дүгээр бүс” баазад дэлхий дээр ирсэн харь гаригийнхныг судалдаг гэх мэдээлэл тархаж, улмаар есдүгээр сарын 20-ны өдөр энэ бааз руу нэвтрэх арга хэмжээ зохион байгуулна гэсэн зар тарсан байна. “51 дүгээр бүс рүү довтлох” нэртэй энэ арга хэмжээнд фейсбүүкийн 1,1 сая хүн оролцоно гэдгээ илэрхийлсэн бол 979 мянган хүн энэ группын мэдээллийг цаг тухайд нь авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 


Харь гаригийнхныг нууж байгаа гэх энэ баазын талаар АНУ-ын эрх баригчид анх 2013 онд албан ёсоор мэдээлж байлаа. Энэ бааззад шинэ төрлийн нисэх аппаратуудыг боловсруулан туршдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин