“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа
2019-07-16

ХААН Банкнаас орон даяар зарласан “Гайхамшигт аялал” картын урамшуулалт аяны эхний 5 тохирлын эзэд 07-р сарын 04-ний Пүрэв гаригт МҮОНТ-ийн 1-р сувгийн шууд нэвтрүүлгээр тодорсон билээ.

 

 

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арлаар аялах азтай харилцагчдаар Г.Зундуй-Очир, С.Баянчулуун, О.Баянбилэг, С.Ванчинхүү, Д.Долгорсүрэн нар тодорч, батламжаа авлаа. Ийнхүү байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соёл хосолсон Бали арлаар аялж, “Гайхамшигт аялал”-ыг бүтээх харилцагчиддаа баяр хүргэе.

 

Аяны хүрээнд харилцагчид ХААН Банкны бүх төрлийн картаа ХААН Банкны карт уншигч ПОС төхөөрөмж дээр болон гадаадад уншуулаад сар бүр нийт 300,000 төгрөгийн гүйлгээ тутамд 1 тохирлын эрх аван урамшуулалд оролцох эрхтэй болох юм.

 

 

Тус аян 07-р сарын 31-ний өдрийг дуустал орон даяар үргэлжлэх бөгөөд дараагийн 5 тохирлын эздийг 08-р сарын 04-ний Ням гаригт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодруулна.

 

Та аяны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.khanbank.com хаягт хандан эсвэл 1800-1917 дугаарт залгах боломжтой.

 

 

Та тохирлын эрхтэй болсон эсэхээ мэдэхийг хүсвэл 131917 руу AYALAL гэсэн мессежийг илгээгээрэй.

Shuud.mn
Сонин хачин