Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлжээ
7-16

 

Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Дэлгэрхааны энгэр” гэх газар 2019 оны 6 дугаар сард Говь-Алтай аймгийн харъяат иргэн М, Х нар нь 2 ширхэг экскэватор, 1 ширхэг ковш, 2 ширхэг ачааны Хово маркын автомашинтай хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг цагдаагийн газраас илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. 


Цагдаагийн газраас дээрх иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авчээ. 


Иймд иргэд хөдөлмөрчид та бүхэн аливаа үйл ажиллагаа явуулахдаа хууль журмын дагуу зөвшөөрөл авч хөдөлмөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
ХУУЛЬ ЁСООР ОЛБОРЛОДОГ НЭЭГ Ч УУРХАЙ БАЙХГҮЙ...
2019-07-16
Зочин:
ХУУЛЬ БУСААР ГАЗАР ОРОН СҮЙТГЭДЭГ МУУСАЙН МАЛНУУДЫГ ДАХИАД СЭХЭХГҮЙ БОЛТОЛ НЬ ДАРЖ АВААД ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ НЬ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.
2019-07-16