Өнгөт арьст эмэгтэй шинэ “007” болно 
7-16

Жеймс Бондын тухай 25 дахь кинонд “007” дугаарт төлөөлөгчийн дүрд өнгөт арьст жүжигчин Лашана Линч тоглохоор болсон тухай Daily Mailсонин мэдээлжээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, тагнуулчийн тухай шинэ кинонд Жеймс Бонд түр хугацаанд албанаасаа хөндийрөн Ямайк руу амрахаар явах хооронд шинэ ажилтан эмэгтэйд 007 дугаарыг өгдөг талаар кинонд гарах гэнэ. 


Тагнуулч 007-ын дүрийг солиход феминист үзлээрээ алдартай, хамтран зохиогч Фиби Уоллер-Брижийн нөлөөлсөн байж болзошгүй гэж эх сурвалж мэдээлжээ. 


2006 оноос хойш энэ цуврал кинонд Дэниэл Крейг гол дүрийг бүтээж байгаа бөгөөд тэрбээр өмнө нь мэдэгдэл хийхдээ гол дүрд эмэгтэй хүн тоглохыг эсэргүүцэхгүй хэмээн онцолж байлаа. 


Харин Дэниэлтэй санал нийлэхгүй байгаа хүн олон байгаагийн дотор Британийн алдарт сэтгүүлч Пирс Морган багтаж байгаа юм. Тэрбээр Дэниэлийн мэдэгдлийг шүүмжилсэн бөгөөд гол дүрийг өөрчилөх нь киноны утгыг алдагдуулна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Бонд бол “эр зоригийн үлгэр жишээ” бөгөөд энэ дүрийг харж бахархдаг эмэгтэйчүүд 007-ийн дүрд эмэгтэй хүн гарч ирэхийг хүсэхгүй л байх хэмээн Пирс Морган мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Boli boli:
Arai heternee. Haruud bur 1 dugeer unbdesten bolloo shu bygd tegsh biz de. Hollywooded haruud oscar avsangyi tsgaan oscar bolloo geed buun yum bolood baih shig shar arstran bol nohoi gej yzdeg naasan
2019-07-18
Завхарсан юм гээч л болж. Харууд бас нэг хэсэг Идрис Элбаг тоглуулах гээд санал асуулганд оруулчихаад тэрийгээ дэмжүүлэх гээд л саналын давалгаа явуулаад байсан. Яаж бодохоороо Жеймс Бондод хар хүн тоглуулна гэж санаанд нь ордог байнаа
2019-07-16
zail:
тэнэг юм
2019-07-16