ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ
2019-07-16

 

16:30 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. Дараагаар нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хороодын дүгнэлтээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Тиймээс ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

 

Ашигт малтмалтын татварыг давхардуулахгүй олгох заалттай

 

16:10 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Ард түмний мэдэл, төрийн хяналтаас гарч, гадныхны өмч эзэмшил зэс болоод явж байхад ҮХЦ авч хэлэлцдэггүй. Гэтэл уул уурхайн татвартай холбоотой заалт их амархан шийдвэр гаргаж байна гэсэн асуултад  "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүдэр, баяжмалд давхардуулахгүйгээр олгоно гэсэн заалтыг оруулж өгсөн байгаа" гэж ажлын хэсэг хариуллаа. Гишүүн Д.Дамба-Очир "нүүрсний угаах үйлдвэр, алтны цэвэршүүлэх үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр баригдаад, эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргавал татвар төлөх юм байна гэж ойлгож байна. Тэр нь ямар ч ашиггүй юм байна" гэсэн байр сууриа хэллээ. 

 

Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хууль хэрэгжээд гурван сар орчим болж байгаа аж. Дагалдах журмыг удахгүй Засгийн газраар батлуулах юм байна. 

 

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэллээ. Дараагаар нь ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотой 14 зүйл заалтаар санал хураалт явуулж байна. 

 

ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна

 

15:20 цаг:

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэх цэцийн дүгнэлтийг танилцуулсны дараагаар байнгын хорооны дүгнэлтийг сонслоо. Ашигт малтмалын хуулиар ашигт малтмалын нөөц ашигласан татварыг давхардуулсан байна гэсэн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороо хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин