Трамп Туркд F-35 сөнөөгч онгоц худалдахыг хориглолоо 
2019-07-17

Турк улс Оросоос С-400 комплекс худалдан авсантай холбоотойгоор АНУ Туркд F-35 сөнөөгч онгоц зарахгүй байхаар шийджээ. 


Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сайд нарын танхимын уулзалтан дээр мэдэгдснийг Вести агентлаг мэдээллээ. 


“Турк улс зуу гаруй F-35 онгоц захиалсны дээр нэмж захиалахаар төлөөлж байсан. Гэвч тэдэнд Оросын үйлдвэрлэдэг пуужингийн систем байгаа тул тэдэнд манай онгоцуудыг зарахыг хориглолоо” хэмээн Америкийн ерөнхийлөгч мэдэгджээ. 


Ийнхүү Оросоос болж АНУ Туркд сөнөөгч онгоц худалдахыг хориглосон шийдвэр гаргах зуур ОХУ  С-400 зенит пуужингийн комплексийн ээлжит хэсгүүдийг нийлүүлсэн байна. Оросын Батлан хамгаалахын яамны  мэдээлснээр гэрээнд тусгасан хугацаанд худалдан авагчид техникийг илгээх гэнэ. 


Зенит пуужингийн комплексийн эд анги ачсан анхны цэргийн тээврийн онгоцууд  энэ сарын 12-нд Турк газардсан. Орос, Турк улс хоёр жилийн өмнө С-400 дөрвөн дивизионыг 2,5 тэрбумаар нийлүүлэх гэрээ байгуулсан юм. Энэ үнийн дүнгийн хэсгийг Турк төлж байгаа бол үлдсэн хэсгийг зээлийн нөхцлөөр төлөх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
c400 гэдэг чинь аймар юм байхгүй юу?
2019-07-23