Ерөнхийлөгчийн санал ба байр суурь

img

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт төслийг боловсруулах ажлын хэсэг дөрвөн багц асуудлаар 20 зүйл нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна.  Ингэхдээ Үндсэн хуулийн 28.5 хувьд өөрчлөлт оруулахаар байна. Парламентын засаглалыг сайжруулах, Ерөнхий сайдын эрхийг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчид нэр дэвших насны босгыг тогтоох, шүүх, засаг захиргааны нэгжийн өөрчлөлт, шинэчлэлтийн асуудлаар төсөлд тодорхой заалтыг тусгасан. Харин Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд саналаа илэрхийлэхдээ хуулийн төсөл хэлбэрээр УИХ-д өргөн барив. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл 14 зүйл заалттай. Үүнд:

 

- Үндсэн хуульд зохицуулалт хийж, "Монгол Улс өөрийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр ард нийтийн санал асуулга явуулахыг хориглох”

 

-УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийг таван жилээр тогтоох,

 

-Газартай холбоотой аливаа хэргийг Засгийн газар болон засаг захиргааны нэгжид шилжүүлэх хэрэгтэй. Тиймээс Нийтийн өмчийн газрыг эзэмшүүлэх шийдвэрийг зөвхөн Засгийн газар, аймаг хотын Засаг дарга гаргана.

 

-Байгалийн баялгийг зохистой ашиглах талаар Үндсэн хуульдаа тусгах шаардлагатай. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад байгалийн баялгийг ашиглахдаа тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлах хэрэгтэй гэж үзэж байна. Ой ус, газрын хэвлийн баялаг нийтийн өмч мөн. Онцгой ач холбогдол бүхий газар, байгалийн баялгийг ашиглахдаа зардлыг хөрөнгө оруулагч тал гаргаж, татварын дараах ашиг төрд оногдоно. Газрын хэвлийн баялгийг хөрөнгө оруулагчтай хамтарч ашигласны ашигийг Баялгийн санд оруулна.

 

-Намуудын дотоод ардчилал хангалтгүй байна. Намуудын парламентад санал авах босго таван хувь буюу 100 мянган сонгогчийн санал авсан байх. Нам 50 мянгаас доошгүй гишүүнтэй бол Сонгуулийн төв байгууллагад бүртгүүлэх босгыг тогтооё. Намууд санхүүгээрээ уралдах бус үзэл баримтлалаараа өрсөлдөх хэрэгтэй.

 

-Олон намын төлөөлөл буюу парламентад мэтгэлцээний замаар шийдвэрлэгдэх ёстой. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 33 намын зүгээс хувь тэнцүүлсэн сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд зааж өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Манай улсын хувьд өөрийн орны онцлог, улс төрийн намын төлөвшил зэргийг харгалзан сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгох шаардлага бий болжээ. Ийм учраас УИХ-ын сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд зааж өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

-Ерөнхий сайд зөвхөн УИХ гишүүн байна. Засгийн газрын бусад гишүүн “дан дээл”-тэй байх зэрэг саналыг тус тус тусгасан байна. Харин Ерөнхийлөгчийн саналд зарим улстөрч, хуульчид байр сууриа илэрхийлж байна. 

 

 Үндсэн хуульт байгуулал аюулд учирлаа

 

 

Хуульч О.Мөнхсайхан:

 

-Гуя дагаж хүзүү ч биш, бүр аймаар төсөл Eрөнхийлөгч өргөн барьчихжээ. Төслийг нь бүтэн уншлаа. Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг устгах төсөл байна. Парламeнтын тогтолцоо баяртай гэж байгаа аж. Eрөнхийлөгчийн засаглал маягийн дарангуй дэглэм рүү шууд шилжихээр байна. Засгийн газрын хэд хэдэн байгууллагууд (ҮАБЗ болон бодлого, төлөвлөлтийн байгууллага, Төв банк)-аар дамжуулж базах, намыг Сонгуулийн eрөнхий хороогоор дэмжуулж хянах юм байна. Дээр нь, шударга бусын хонгилын түлхүүр (ШEЗ, УEП, АТГ-г хүссэнээрээ удирдах)-ээр үг сөрсөн бүгдийг нам дарна. ҮАБЗ дээр Eрөнхий сайд, УИХ-Д юу ч хэлж чадахгүй үгээр нь байдаг болно.

 

Eрөнхийлөгч УИХ-аар хэлэлцэгдэж буй төслөөс Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргаж байгаагаа дурдсан байна. Хонгилынхоо түлхүүрийг өгөхгүй гэдгээ Ерөнхийлөгч мэдэгдэв. Бусад өөрчлөлтийн үр дүн бараг гарахгүй. Учир нь, хонгилын түлхүүртэй байхад УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Eрөнхий сайд намууд зэргийг бүгдийг бөлдөгдөж базна.

 

Eрөнхийлөгчийн төслийг бүрэн уншаагүй байж ганц хоёр тааламжтай мэт санааг дагаад цаад зүйлийг нь харалгүй магтан дуулсан мэдээ, популист сошиалаар яваад байна. Учир ойлгоно гэж итгэдэг хүмүүс ч шүүхээ, цаашлаад ардчилсан дэглэмээ тавиад туулгах гэж байгааг харахгүй байна уу, эсхүл...

 

Өчигдөр яамд зэрэг байгууллагаас санал аваад байсан төсөл нь халхавч байжээ. Молиго үмхүүлээд жинхэнэ төслөө сая гэнэт өргөн бариад гишүүдэд бодох, мэргэжлийн зөвлөгөө авах боломж олголгүйгээр МАН-ын бүлгийг хуралдуулж байна. Энд төслийг ингэж томоор нь харахгүйгээр олон бутархайг нь дэмжсэн шийдвэр гаргах вий.

 

Шүүхийг засаг захиргааны нэгжид тулгуурлалгүй байгуулах Eрөнхийлөгчийн санал лав туйлын зөв

 

 

ХЗДХ-ийн дэд сайд асан Б.Энхбаяр:

 

- Eрөнхийлөгчөөс гарсан нэг чухал санал нь газрын нэгдмэл сангийн удирдлагыг Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн удирдлагад төвлөрүүлэх явдал. Газрын наймаа, булхай нь аймаг ба сум, нийслэл ба дүүрэг, яам/тусгай хамгаалалт, уул уурхай/-ны дунд эзэнгүйдүүлж хийгддэг нь үнэн.

 

Шүүхийг засаг захиргааны нэгжид тулгуурлалгүй байгуулах Eрөнхийлөгчийн санал лав туйлын зөв санаачилга. Энэ нь гэр бүлийн, авлигын эсрэг, татварын гэх мэт шүүн таслах үйл ажиллагааны чиглэлээр дагнасан шүүхүүдийг тойргийн журмаар байгуулж мэргэшүүлэх боломжийг нээж өгнө гэсэн үг.

 

Намын жагсаалтаар сонгох нь завхрал, бүр доройтол руу хөтөлнө

 

 

УИХ-ын гишүүн асан Д.Энхбат:

 

-Улс төрийн  намын хуулийг шинэчилж намын дотоод ардчиллыг хуулиар өргөжүүлэхгүй бол намын жагсаалтаар сонгох нь завхрал, бүр доройтол руу хөтлөх байх. Улс төрийн намын хуулийн шинэчлэлийг удахгүй хийнэ байх гэж найдаж байна.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

IRGEN:
AN.MONGOL.ULSIIN.esreg.aimshigtai .genotsit.hiigeed.BGAA.YUMUU.haashaa.ENE.zii.enhbold.H.BATTULGA.s.erdene .nariig.hurdhan.fafan.buulga .erunhiilugchiin.zasaglaltai.bolgoh.geed.ulairaad.BGAA.NI.aimshigtai.uanar.AIMAAR.zutgej.bna.tenger.nirgeesei.ed.
2019-07-20
IRGEN:
erunhiilugchiin. erhiig.humih.heregfei.erunhiilugchiinNIbid.ENE .uanzaaraa.uawah.yum.bol .neg.medehed.MONGOl. ULS.ARD.tumenteigee.AN. .namiinhnii.ulmiid.ter.btugai.ZII.H.BATTULGA.S.ERDENE.UUHAAN.ERDENEBATnariin.ulmiid .bur.UNHRUHNU.EE. Ee.buudal.uzegd.tsaashaa. UDUURUUDEE. TSAASHAA
2019-07-20
76 нь 4-н жилд хангалттай ашиг орлого олж авч чадахгүй байгаа юм байна л даа
2019-07-18
unen:
Undsen huuliig Erdemten merged mini sain tungaan heleltsej Ard irgeded oilguulaarai yarch sandarch heleltsehiig niit irged eserguutseh heregtei ur dun ni bidnii amidarliin batalgaa bolgoomjtoi handatsgaay
2019-07-17
Chita:
Aihtar hun yumaa ene hun
2019-07-17