Баярын өдрүүдэд 642 хүү, 553 охин мэндэлжээ
2019-07-17

Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал ихтэй ажилласан ч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, эм эмнэлгийн хэрэгслийн тасалдалгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой хүндрэл гомдол гараагүй ажилласан гэдгийг ЭМЯ-наас мэдээлж байна.

 

Баярын өдрүүдэд нийт 1179 эх амаржиж, 642 хүү, 553 охин мэндэлсэн байна. Харин эхийн амь нас эрүүл мэндэд ноцтой хүндрэл учирсан 4 тохиолдол бүртгэгджээ.


Эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийг нийт 19 149 насанд хүрэгч, 9754 хүүхдэд үзүүлж, 11022 иргэнд зөвлөгөө өгч буцаан, түргэн тусламжийн үйлчилгээг 9434 тохиолдолд үзүүлсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин