Кристин Лагард ОУВС-ийн тэргүүнээс чөлөөлөгдөнө 
2019-07-17

Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард Европын төв банкны тэргүүний албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаатай холбоотойгоор ОУВС-ийн тэргүүний албан тушаалаас сайн дураар огцрох өргөдлөө өгчээ. 

“Бид удирдах зөвлөлтэй уулзан, сангийн тэргүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. 2019 оны есдүгээр сарын 12-ноос эхлэн энэ албан тушаалаас чөлөөлөгдөнө” хэмээн Кристин Лагард мэдэгджээ. 


Түүний өгүүлснээр удирдах зөвлөл ойрын үед сангийн шинэ тэргүүнийг сонгох юм байна. 


Энд дуулгахад, Европын холбооны орнуудын эдийн засаг, сангийн сайд нарын зөвлөл Кристин Лагардыг Европын төв банкны тэргүүний албан тушаалд санал болгосон юм. 


Кристин Лагард 2011 оноос эхлэн ОУВС-ийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд Европын төв банкны тэргүүнд нэрээ дэвшүүлснийг нь батлавал тэрбээр энэ оны 10 дугаар сараас эхлэн тус банкийг тэргүүлэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин