Emmy Award: “Хаадын тоглоом” 32 нэр төрөлд нэр дэвшжээ 
2019-07-17

“Эмми” шагналын нэр дэвшигчид тодорсон талаар “Америкийн дуу хоолой” станц мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр энэ жилийн шагналд “Хаадын тоглоом” цуврал хамгийн их буюу 32 нэр төрөлд нэр дэвшсэн байна. Тодруулбал, “Шилдэг зураглаач”, “Шилдэг хувцас” зэрэг техникийн нэр төрлүүдээс гадна Эмили Кларк, Мейси Уильямс зэрэг жүжигчид нь ч нэр дэвшжээ. 


НВО телевизийн өөр нэгэн төсөл болох “Чернобыль” цуврал “Шилдэг богино хэмжээний цуврал” зэрэг нийт 19 нэр төрөлд нэр дэвшсэн байна. 


Энэ онд телевизийн сувгуудын дундаас НВО 112 нэр төрөлд дэвшснээрээ тэргүүлж байгаа бол түүний араас Netflix 108, NBC 78 нэр төрөлд дэвшснээрээ удаалжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин