БНСУ дахь монголчуудын наадам
7-17

БНСУ–ын Сөүл хотноо Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Миний Монгол наадам-2019” нэгдсэн наадам 7 дугаар сарын 14-нд Гванмен хотын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдав. Тус наадмыг Монгол Улсын Соёлын Элч Г.Отгонтөгс зохион байгуулж, ивээн тэтгэгчээр БНСУ дахь Үндэсний бөхийн холбоо, дэмжигч байгууллагаар тус улсад суугаа ЭСЯ, МИАТ дахь төлөөлөгчийн газар, Гадаад ажилчдыг дэмжих төв, МҮОНТ-ийн БНСУ дахь салбар Wolf studio ажиллав. ЭСЯ-ны зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэ наадмыг нээж, баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Монгол Улсын ЗГХЭГ-ын Соёл, урлагийн газрын дарга, МУГЖ Г.Эрдэнэбат, Гванмен хотын дарга нар баярын мэндчилгээ дэвшүүлэв.

 

 

Нээлтийн үйл ажиллагаанд морин хуурын татлага эгшиглэж, Морьтны гайхамшиг, үндэсний жүжиг, циркийн үзүүлэх тоглолтууд болов. Наадамд улс, аймаг, сумын цолтой 96 бөх барилдаж, аймгийн начин Б.Ганзориг түрүүлж, аймгийн арслан Э.Цэрэнчимэд үзүүрлэв.

 

Наадмын үеэр сагсан бөмбөгийн тэмцээн, шагайн харваа, хурдан дааганы уралдаан, дууны тэмцээн, сур харваа, гар барилдаан, уран зургийн уралдаан, “Дээлтэй Монгол” зэрэг арга хэмжээг зохион байгуулж, наадмын азтан шалгаруулав. Энэ үеэр ЭСЯ-ны Консулын хэлтэс иргэд үйлчилгээ үзүүлж ажиллав.

 

Энэ сарын 7-нд Сөүл хотноо “Монгол иргэдийн холбоо”, “Монголын үр удам” ТББ, 6 дугаар сарын 30-нд Үыжөнбу хотноо “Монгол бүлгэм” ТББ “Миний Монгол наадам-2019”–ыг тус тус зохион байгуулж, тус улсад амьдарч, ажиллаж буй наадамчин олноо цэнгүүлэв.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
samuural . eh ornoosoo durben hariin nutagt mongolchuud ingej tachaaldah gej ...
2019-07-18
зочин:
Их хурлын гишүүн Мөнхцэцэг ямар элэнцгээ хийж солонгост явна вэ. Бодлогын асуудал ярихаар бүр таг шүү... яана вэ яана вээ.....
2019-07-18
hahahaha hahahahahah:
munkhtseyseg ... bi ene taliin medleg tvi ch naihgvi . hahaha